Даралт ихсэх өвчнийг төдийлөн ойшоохгүй хандлага иргэдийн дунд бий. Цусны даралт өндөр байх нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлтэй төдийгүй зүрх судасны шалтгаант өвчин монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог ажээ. Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буйг эмч
10:30