Найруулагч Ж.Сэнгэдоржийн уран бүтээл "Худалдагч охин" УСК Япон улсын кино театруудаар гарна. 

Энэ талаар киноны гүйцэтгэх продюсер Т.Номуунзулаас тодруулахад "Худалдагч охин" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 28-наас Японы кино театруудаар япон дуу оруулгатайгаар албан ёсоор гарч эхэлнэ. Хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор нэг сарын хугацаа болох байх. Хэрвээ үзэлт сайн байвал тэрнээс ч урт хугацаагаар кино театруудаар гарна. 

Бид энийг сурталчилж, мэдээлэхгүй байгаа. Монгол уран бүтээлчид гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулж, театр түрээслэн уран бүтээлээ хүргэдэг. Мөн "Худалдагч охин" уран сайхны киноны хөгжмийг дуучин Магнолианы сүүлд гаргасан "Slow burn" цомог, болон анхны цомгоос авч ашигласан. Япон улсын кино театруудаар кино гарч байгаатай холбоотойгоор дуучин Магнолианы "Best of Magnolian" нэртэй цомог Японд албан ёсоор худалдаанд гарч эхэлж байгаа" гэв.