Эрүүл мэнд

Зүссэн тарвасыг хөргөгчид гурваас илүү хоног хадгалж болохгүй

Намрын улирал эхлэхтэй зэрэгцэн иргэд шинэ ногоо, жимснүүдээс тарвасыг ихээр худалдан авдаг. Тарвасыг зохих хэмд, зөв хадгалан идсэнээр биеийн хүчил, шүлтийг тэнцвэржүүлж, зүрх судасны эрүүл мэнд, хоол боловсруулах чадвар зэргийг сайжруулах олон ашиг тустай юм. Зүсээгүй тарвасыг 10-15 градусын, 90%-ийн чийглэгтэй, харанхуй нөхцөлд 2-3 долоо хоног хадгална. Харин 25 градус болон түүнээс дээш хэмд хадгалахаар бол өмнө дурдсан хугацаа таван хоногоор буурдаг байх нь. Хэрэв илүү хугацаагаар

12:00

Б.Мөнхцацрал: Электрон тамхинд өндөр температурт халахаар хорт хавдар үүсгэгч болон задардаг бодис агуулагддаг

Электрон тамхины орц найрлага болон манай улсад импортлох, худалдаалах эрх зүйн орчны талаар Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацралаас тодрууллаа. - Электрон тамхины талаар товч ойлголт өгнө үү. Хэзээнээс хүмүүс хэрэглэх болсон бэ? - Электрон тамхийг 2003-2008 онд Хятадын эм зүйч Хон Лик зохион бүтээсэн. Энэ нь зайны бүрэлдэхүүн хэсгээс гадна шингэний уусмал бүхий зэвэрдэггүй гангаар хийсэн халагч хэсгүүдээс бүрдэнэ. Төхөөрөмжийг ажиллуулах үед зай нь

11:00

Улаанбаатар хотод өнөөдөр тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгджээ

Өнөөдөр/2023.08.14/ Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэн болохыг мэдээллээ. Энэ талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв/ЗӨСҮТ/ "Уг сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байна"

12:00

Хүүхэд, залуус руу чиглэсэн эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгаанд хяналт тавихыг зөвлөв

“Хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний телевизийн зар сурталчилгааны өнөөгийн байдлыг Азийн есөн орноор харьцуулсан судалгаа” төслийн үр дүнг танилцуулах уулзалт өчигдөр болсон. Энэхүү төсөл нь хүүхэд залуусын дунд түгээмэл тохиолдож байгаа хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, түүнээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс сэргийлэх зорилгоор хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулахад оролцогч

12:30

НӨХӨН ТӨЛБӨР: Хүний сэтгэцэд хохирол учруулсан бол ₮2.7 сая ба түүнээс дээш төгрөг төлнө

Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталжээ. Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлалыг дээрх тогтоолын гурав дахь хэсэгт заасан байна. Хохирогчийн нөхөн төлбөрийг тооцох аргачлалын 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” байна хэмээн тусгажээ. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу

12:00

Н.Сувдмаа: Үерийн голомтод ажиллаж байгаа иргэд, алба хаагчид нүдний шил, амны хаалт зүүх хэрэгтэй

Эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд зуны улиралд гэдэсний халдварт өвчин идэвхэждэг бөгөөд ялангуяа гэнэтийн үер усны гамшиг ойр ойрхон тохиолдож буй энэ үед халдварт өвчний эрсдэл нэмэгдэж болзошгүй тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа эмч зөвлөж байна. -Сүүлийн үед ойр ойрхон болсон үерийн гамшгийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл иргэдийн дунд, олон нийтийн

12:00

ЗӨСҮТ: Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдлээ

2023 оны наймдугаар сарын 8-н буюу өнөөдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн болохыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ талаар тус төвөөс "Өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлсэн. Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байна. Нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүллээ. ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байна" гэв. НОК-оос "Тухайн иргэн нь наймдугаар сарын

11:00

"Үерийн гамшигт өртөн эмчлүүлж буй таван иргэний биеийн байдал тогтвортой байна"

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийнхан 2023 оны наймдугаар сарын 5-6-ны өдөр нийт 535 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс үерийн гамшигт өртөж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ авсан нийт 10 хүн байгаагаас ГССҮТ-ийн тасагт 3, салбар эмнэлэгт 2 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эмчлүүлэгчдийн биеийн байдал одоогоор тогтвортой байна хэмээн тус эмнэлгээс мэдээллээ.

11:30

Б.Жаргалсайхан: Хүүхдийн хөлийн тавхай хавтгайрах согогийг гэрийн нөхцөлд оношлох боломжтой

Хүүхдийн хөлийн тавхай хавтгайрах согогийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгооны аргуудын талаар ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны магистр Б.Жаргалсайханы өгсөн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. 0-2 настайд хүүхдийн тавхай хавтгай байхыг хэвийн үзэгдэл гэж үзнэ. Харин хоёр наснаас дээш тавхайд нь нум үүсэж, хөгжихгүй байхыг эмгэгт тооцдог. Хүүхдийн тавхай хавтгайрснаар эрүүл мэндэд нь олон сөрөг үр дагавар үүснэ. Хөлийн тавхай хавтгайрах согог нь

11:00

Хүү төрүүлээгүй, гурван охинтой ээжүүд сэтгэл зүйн хямралд илүү их өртдөгийг тогтоожээ

Хүү төрүүлээгүй, гурван охинтой ээжүүд сүүлийн төрөлтөөсөө хойш арав орчим жилийн хугацаанд сэтгэл зүйн хямралтай явдгийг Британийн судлаачид тогтоожээ. Лондоны Эдийн Засгийн Сургуулийн зан үйл судлалын профессор Пол Доланы ахалсан баг 1958 онд төрсөн 17,000, 1970 онд төрсөн 17,000 хүний амьдралын турш явуулсан судалгааныхаа үр дүнг “Journal of Behavioral and Experimental Economics” сэтгүүлд нийтлүүлсэн байна. Уг судалгаагаар ижил хүйсийн хоёр хүүхэдтэй хосууд гурав дахь хүүхэд төрүүлэхээр

10:00
1 2 3 4 5