Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар өөрийн удмын хүн дээр бөөгийн өндөр суудалтай тэнгэр болон замбууд заларч  байна. Монголчууд бид Хүннүгийн үеэс бөө мөргөл, тэнгэр үзлийг төрийн гол шүтээн болгон өдийг хүртэл шүтэж, дээдэлсээр ирсэн ба Эзэн богд суут Чингис хаан хүртэл шүтэн залбирч байсан юм. 

Халхын Автай сайн хаан 16-р зуунд шарын шашинг Халх монголд дэлгэрүүлэхэд том нөлөө үзүүлж, Эрдэнэ зуу хийдийг Хар хоринд байгуулсан байдаг.

Анхдугаар богд өндөр гэгээн Занабазар 1635 онд Халхын түшээт хан Гомбодоржийн 2-р хөвүүн болон мэндэлсэн ба түүнд Ишдорж хэмээх нэрийг хайрлажээ. Тэрээр угаас сэргэлэн цовоо хүү байсны учир 1639 онд Далай лам, Банчин богд нараар сунатагийн шүүлгэнэ Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Анхдугаар богд Жавзандамба хутагтын ширээнд залж, халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөгдсөн түүхтэй.


Гэгээнтэн 1723 оны хаврын тэргүүн сарын шинийн 14-нд Бээжингийн шар сүмд морилон очиход манж нар анхдугаар богдын дэргэдийн сойвон лам, эмгэн хочит Доржоор түүний биеийг хулсан хутгаар хутгалуулж, амь насын цаг бусаар хөнөөсөн байдаг. Сойвон ламаас байцаалт авахад, “би, Өндөр гэгээнийг амьсгал хураахын өмнө нь: “Та эргэж ирэх үү?” гэж асуухад, тэрбээр: “ирнэ” гэж хэлээд жанч халсан тухай тэмдэглэгдэн үлджээ. 

 Анхдугаар богд өндөр гэгээн Занабазар шарын шашинг жинхэнэ Монголын шарын шашин болгож хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн бөгөөд түүний авч хэрэгжүүлсэн зарим нэг өөрчлөлтүүд үүнд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр шарын шашны лам нарын дээл хувцас, малгай, уншлагын дэг жаяг, ёс зүйг монголчуудын уламжлалт ёс заншил, ахуй хэрэглээ, багш шавь, хүн хоорондын харилцааны соёлд нийцүүлэн зохицуулж, зарим нэг өөрчлөлтийг оруулсан юм. Монголын бөө нарт шарын шашинтай тэрсэлдэх зүйл байгаагүй ба харин ч тэд лам нарт хүндэтгэлтэй хандаж иржээ. Лам нар монгол бөөгийн зарим нэг зан үйлээс өөрсдийн зан үйлд ашиглаж байв. Жишээ нь, лам нар лүүжин тавихдаа нүүрнийхээ урдуур самлага унжуулдаг нь бөөгийн зан үйлээс шууд авч хэрэглэсэн зүйл ажээ. Ер нь бөөгийн шашинд Онгод тэнгэрүүд зөвхөн өөрийн удмын хүмүүс дээр буудаг гэдгийг та бид мэднэ. Бөө мөргөлд Харын тэнгэр, Цагааны тэнгэр, Дорлигийн тэнгэр, угсаа ихт Улааны тэнгэр гэж бий.


Өндөр гэгээн Занабазар дээдэс маань Улааны тэнгэр болж заларжээ. Улааны тэнгэр гэдэг нь маш ховор залардаг, зөвхөн угсаа гарвал өндөртэй хүнд буудаг тэнгэрийг хэлнэ. Харин та бүхэн Улааны тэнгэрийг бурхан шашны улааны урсгалтай хольж хутгаж, андуурч болохгүй. 

1932-1938 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурга эхлэхээс өмнө Түшээт хан Дашнямын угсаа залгамжилсан хүү Доржсүрэнхоролжав 1922 онд хэргэм зэргээсээ татгалзан хөдөө гарч, бурханч лам болон амьдарч байсан бөгөөд их хэлмэгдүүлэлт Монголд эхэлж алтан ургийнхныг цөм хядахад өөрийн хүүгээ одоогийн төв аймгийн нэгэн айлд нууцаар өргүүлэн амь насыг нь аварч чаджээ. Ингэснээр Чингис хааны алтан ургийн шууд угсааны Түшээт ханы удам угсаа азаар тасраагүй явсаар өнөөдөртэй золгосонбайна. Тиймдээ ч Өндөр гэгээн маань та бидэнд Онгод тэнгэр болон залраад байна.

Өндөр гэгээний айлдсанаар, тэрээр замбуу тивд буугаад 2 жил болж байгаа бөгөөд, 2-р богдоос эхлээд 9-р богд хуваргууд миний хувилгаан дүр бишээ, тэд бол богд гэдэг цол дээр маань зориудаар тодруулсан хүмүүнүүд юм хэмээн айлдсан байна.

Өндөр гэгээний улаачаар 1990 онд төрсөн 30 гаруй насны залуу байгаа бөгөөд одоохондоо түүнийг нууцалж байна. Улаачийг хорлох муу хүмүүс олон байгаа учир тэрээр ил гарахгүй байгаа ажээ. 

Тэгэхээр саяхан, аравдугаар богдоор тодруулахаар яригдад буй хүү бол жинхэнэ богд биш гэсэн үг. Угтаа 10-р богд, анхдугаар богд хоёр нэг хүмүүн бөгөөд Монголчууд бид жинхэнэ богдоо өнөө болтол залж чадаагүй явж байгаа хэрэг болж байна. Өндөр гэгээн замбуу тивд буугаад зовсон зүдэрсэн, өвдөж шаналсан олонд засал ном хийж, эдгэшгүй гэгдэх хорт хавдар, сахарын өвчтэй хүмүүсийг засаж эдгээн шидийг үзүүлээд байгаа ба 3-р эмнэлгийн бөөрний тасагт бөөрний хурц дутагдалтай гэх оноштой хэвтэн эмчлүүлж байсан нэгнийг өвчин шаналлаас нь салгаж, эдгээж илааршуулжээ.

Тиймээ, Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар өөрийн удмын улаач дээр бөөгийн өндөр суудалтай тэнгэр болон буугаад 2 жил болж байгааг дээр хэлсэн. Түүнчлэн Өндөр гэгээний айлдварт шинээр тодрох 10-р богд тэр хоёр нэгэн хүмүүн болохыг сануулсаар байна.

Монголчуудын заяа буян нь тэтгэж жинхэнэ 10-р богдоо ном ёсоор ширээнд нь залахад Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга. Ерөнхий сайд болон Шарын шашны төв Гандантэгчилэн хийд онцгойлон анхаарна гэдэгт итгэж, найдан  хүлээсээр сууна. Жинхэнэ 10-р богдоо ширээнд нь залах болтугай!

ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ