Сошиал мэдээ

ОХУ дахь үйл ажиллагаагаа Heineken нэг еврогоор зарлаа

Нидерландын шар айраг үйлдвэрлэгч Heineken удаан хугацаанд үргэлжилсэн ОХУ-ын зах зээлээс гарах ажиллагаагаа өчигдөр өндөрлүүлсэн байна. Өрнөдийн компаниудын гарах босгыг Москвагийн эрх баригчид зориуд өндөрсгөсөн нь муугаар нөлөөлж, ОХУ дахь долоон үйлдвэрээ 300 сая еврогийн алдагдалтайгаар Оросын Арнест группт зарахаар болсон тухай Heineken мэдээлжээ. Тодруулбал Орос дахь бүх хөрөнгөө үнэгүй буюу бэлгэдлийн нэг еврогоор шилжүүлсэн байна. Amstel, Birra Moretti, Tiger зэрэг брэндүүдийг

10:30

Оросын эрх баригчид гадаадад дүрвэсэн тэрбумтны хөрөнгийг хураах гэж байна

Оросын эрх баригчид тус улсын тэргүүн баячуудын нэгний хөрөнгийг хураахаар шүүхэд хандсан тухай Ням гарагт Financial Times сонин мэдээлжээ. Уг хөрөнгөтөн нь одоо Арабын Нэгдсэн Эмират Улсад оршин суудаг Андрей Мельниченко юм байна. Тэрбээр Оросын тэргүүн баячуудын жагсаалтын есдүгээрт $13 тэрбумын хөрөнгөөрөө эрэмбэлэгддэгийг Блүүмбэрг мэдээлсэн байдаг. Энэ сарын эхээр эрх баригчид Сибирийн Красноярск хотын шүүхэд Мельниченкогийн эсрэг гомдол гаргасан байна. Түүнийг 2018 онд эрчим хүчний

11:00

Оросын бүс нутгийн сайд асан хүн АНУ-д ачаа тээврийн жолоочоор ажиллаж байна

Саяхан Техасаас Мичиганд ирсэн ачаа тээврийн автомашины жолооч Денис Шароновтой хийсэн ярилцлага АНУ-ын хэвлэлд нийтлэгджээ. Түүний дараагийн зогсоол Алабама муж байх гэнэ. Тэрбээр ОХУ-ын Бүгд Найрамдах Коми Улсын хөдөө аж ахуйн сайд асан хүн юм. Украины дайн эхэлсний дараа Кремлийн эрх баригчид цэргийн дайчилгаа зарлахад Оросын олон зуун мянган иргэн эх орноосоо дүрвэж байв. Тэдний нэг Шаронов болжээ. “Миний сонголтыг олон хүн ойлгодоггүй. Хүмүүс надаар тоглоом тохуу хийдэг. Намайг бүс

11:30

Х буюу хуучин нэрээр Твиттер платформын “блоклох” үйлдлийг устгахаар болжээ

Хуучин нэрээр Твиттер, одоогийн X сошиал платформоос “блоклох” үйлдлийг хасахаар шийдсэнээ Илон Маск өчигдөр зарлажээ. Гэхдээ энэ боломжийг зөвхөн DM (direct messaging) буюу хэрэглэгч хооронд шууд зурвас илгээх үйлдэлд хадгалж үлдэхээр болсон байна. Илон Маск өнгөрсөн оны аравдугаар сард Твиттер платформыг $44 тэрбумаар худалдаж авснаасаа хойш маш олон өөрчлөлт нэвтрүүлээд байгаа. Одоогийн зарчмаар нэг хэрэглэгч бусдыгаа "блоклоход" "блоклуулсан" хэрэглэгч түүний

11:30

Агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлдэг нийслэлтэй улсын ерөнхийлөгч ханиадаа эдгээж чадахгүй байна

Өнгөрсөн долоо хоногт Швейцарын IQAir компани дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор Индонезын нийслэл Жакартаг тодруулсан юм. Тус хотын үйлдвэрүүд, нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд, зам тээврийн хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлүүд агаарын бохирдлын шалтгаан болдгийг мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг. IQAir компанийн дүгнэлт нийтлэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо ханиаднаас салж чадалгүй олон хонож буйг холбогдох албаныхан мэдээлжээ. “Ерөнхийлөгч

12:00

Саудын Араб улсад АНУ-ын иргэн цаазлуулжээ

Лхагва гарагт буюу өчигдөр АНУ-ын иргэнийг цаазалсан тухай Саудын Араб улсын төв хэвлэл мэдээлжээ. Шүүхийн ялын дүгнэлтэд өгүүлснээр Бишой Шариф Нажи Насеф нь Египет улсын харьяат эцгийнхээ амийг хөнөөж, цогцсыг нь мөчилсөн хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэнэ. Мөн тэр хар тамхи хэрэглэж, бас нэг хүний аминд халдахыг завдсан тул цаазын ялаар шийтгүүлсэн гэжээ. Ялтныг өчигдөр нийслэл Рияад хотын ойролцоо цаазалсан тухай мэдээлсэн байна. Цаазлахдаа ямар арга хэрэглэснийг мэдээнд дурдаагүй ч

11:30

Европоос мумми нь олдсон эртний хүн хар бараан арьстай байсныг эрдэмтэд шинэчлэн тогтоов

Нийтийн он тооллоос 3,350-3,105 жилийн өмнө амьдарч байсан эрэгтэй хүний муммийг 1991 онд Итали, Австрийн хилийн бүсэд оршдог Альпын уулсын цас мөсөн дундаас олж байв. Шинжлэх ухаанд уг муммийн эзнийг Мөсний хүн буюу олдсон газрынх нь нэрээр Оци хэмээн нэрлэсэн байдаг. Мөсний хүний муммид хамгийн орчин үеийн техникээр генетикийн судалгаа хийсэн эрдэмтэд түүний гадаад төрхийн талаар шинэ дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтээр мөсний хүн нь хар нүдтэй, толгойдоо халцарч эхэлсэн хар үстэй, нэлээд

11:30

K-POP: "MegaMax" хамтлагийнхан Монголд ирнэ

Жил бүр зохион байгуулагддаг "Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд" арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд 2023 оны наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох гэж байна. Арга хэмжээнд БНСУ-аас "МеgаMax" К-поп хамтлаг, эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагууд, урлаг соёлын төлөөллүүд оролцохоо мэдэгджээ. Тус улсаас ирсэн нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх, Солонгосын үндэсний хоол, хүнсний бүтээгдэхүүний амталгаа худалдаа

12:00

Google-ийн хайлтын системээс хувийн зургаа устгах боломжтой болж байна

Хайлтын системийн зах зээлд тэргүүлэгч Google компани хэрэглэгчдэд хувийн мэдээллээ хянах шинэ боломжийг олгохоор болжээ. Тухайлбал хэрэглэгч өөрийнхөө ил задгай болон зөвшөөрөлгүй тарсан зургийг бусад хүмүүсийн хайлтын үр дүнгээс хасах боломжтой болсон байна. Зургийг хэрэглэгч өөрөө санаатай тараасан байсан ч ингэж болох гэнэ. Хайлтын үр дүнгээс устгах хүсэлтийг энгийн форм бөглөн Google-д илгээх юм байна. Ийм зориулалттай хяналтын самбарыг эхлээд АНУ-ын англи хэлтэй хэрэглэгчдэд зориулан

12:34

Coach, Michael Kors брэндүүд нэг эзэнтэй боллоо

Coach брэндийг эзэмшигч АНУ-ын Tapestry компани Capri Holdings компанийг $8.5 тэрбумаар худалдаж авснаа өчигдөр зарлажээ. Capri Holdings нь Michael Kors болон бусад тансаг эдлэлийн брэндүүдийг эзэмшдэг юм. Ингэснээр Америкийн нэгдсэн компани Европ тивийн зах зээлд LVMH зэрэг ижил салбарын аварга компаниудтай өрсөлдөхөөр болж байна. Энэхүү наймааны дараа Tapestry компани Coach, Kate Spade, Stuart Weitzman, Michael Kors, Versace, Jimmy Choo гэсэн зургаан том брэндийг эзэмшдэг болж байгаа юм.

11:30
1 2 3 4 5 6