Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээн авах улсын комиссын ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авах шийдвэр гарлаа.
Өргөтгөлийн барилгад хамран сургах тойргийн буюу 4, 5, 23, 25 дугаар хорооны сурагчид суралцах болно.
Тус сургуулийн барилгын зураг төсвийг "Гандирс орд" ХХК зохиож, барилга угсралтын ажлыг "Өгөөмөр баян дэнж" ХХК гүйцэтгэсэн хэмээн Нийслэлийн Боловсролын Газраас мэдээлэв.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт сард дунджаар 3,000 оршин суугч шилжин ирдэг байна. 2023-2024 оны хичээлийн жилд тус дүүргийн хэмжээнд 11 сургуулийн 5,599 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл тулгарсан юм.