Та ажлын стрессээс болж нойргүйдэлд өртөж байсан уу? Нойргүйдэл нь ажлын байр дээрх стресс, хүйтэн хөндий байдалтай ихээхэн холбоотой гэдгийг шинэ судалгаа харуулжээ.

Тодруулбал, хамтран ажиллагсдаасаа дэмжлэг, урам зориг авах нь тухайн өдрийг стресс багатай, тайван дуусгахад нөлөөлж, улмаар гүн нойрсоход ч чухал нөлөө үзүүлдэг гэнэ. Энэ үр дүнгийн талаар Чикаго дахь анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд “Ажлын байран дахь орчин хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд чухал нөлөөтэйг харуулж байна” гэжээ. JAMA Network Open сэтгүүлд мягмар гарагт нийтлэгдсэн уг судалгаанд Шведийн мэргэжлийн эрүүл мэндийн судалгаа, Дани дахь ажлын орчин, эрүүл мэндийн судалгаа, Финляндын төрийн секторын судалгаанд хамрагдсан 115,000 орчим оролцогчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зургаа хүртэлх жил ажиглах арга барил ашиглажээ. Хоёр жилийн хугацаанд оролцогчдын талаас илүү хувь нь (53%) ажлын байрны орчинд нь өөрчлөлт орсон тухай мэдээлсэн.     

Хэрэв ажлын орчинд манлайлал, шударга байдал эсвэл хамт ажиллагсдын дэмжлэг, хамтын ажиллагаа гэсэн хоёр ангиллын аль нэгэнд эерэг өөрчлөлт гарсан бол нойрны байнгын асуудал үүсэх магадлал буурах үзэгдэл ажиглагдсан байна. Харин дээрх дөрвөн чиглэлд бүгдэд нь ажлын орчин сайн байвал нойргүйдэх асуудал тун ховор байсан аж. Эсрэгээрээ, ажлын байрны орчинд сөрөг өөрчлөлт гарсан бол нойрны асуудал нэмэгдсэн байна. Тодруулбал, ажлын орчин муутай гэж судалгаанд хамрагдсан 4 хүн тутмын 1 нь хангалттай амарч чаддаггүй гэсэн үр дүн гарчээ.

 Эх сурвалж: CNN