ШУТИС, Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн Мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарын хамт олон “Компьютерын сүлжээний улсын XI олимпиад”, “Инженерүүдийн ур чадварын V тэмцээн”-ийг 2023 оны 05 сарын 06-наас 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  

  • 1-р байрт МУИС-ийн ХШУИС-ийн компьютерын сүлжээ мэргэжлийн 3-р курсийн оюутан Ц.Ганболд
  • 2-р байрт ШУТИС, МХТС-ийн компьютерын сүлжээ мэргэжлийн 4-р курсийн оюутан М.Пунцагдорж
  • 3-р байрт ШУТИС, МХТС-ийн кибер аюулгүй байдал мэргэжлийн 3-р курсийн оюутан М.Жүгдэрнамжил
  • Тусгай байрт:  
    • МУИС-ийн ХШУИС-ийн компьютерын сүлжээ мэргэжлийн 3-р курсийн оюутан Г.Дүгэрсүрэн
    • ШУТИС, МХТС-ийн кибер аюулгүй байдал мэргэжлийн 3-р курсийн оюутан Н.Даваадорж нар эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналаар шагнуулжээ.

Мөн тэмцээнийг ивээн тэтгэсэн Голомт банк, Юнител групп, хамтран зохион байгуулсан Үндэсний дата төв, Систем центр, MNNOG компанийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.