Капитрон Банкны шинэчлэгдсэн дижитал банкаар “Богино хугацаат онлайн зээл”-ийн үйлчилгээ авах боломжтой гэнэ.

Мөн, тэд харилцагчдадаа 7 сарын 16 хүртэл;

  1. Дижитал банкны жилийн хураамжаас чөлөөлөх

  2. Дижитал банкны банк дотор болон банк хоорондох шилжүүлгийн шимтгэлээс чөлөөлөх (Банк дотор ₮100, банк хооронд ₮200) урамшууллыг зарлаж буй.

Түүнчлэн, 6 сарын 2 хүртэл шинэ зээлдэгчдэд богино хугацаат онлайн зээлийн урамшууллын 5 эрх олгох (Урамшууллын эрхийг ашиглан зээлийн хүүгээ бууруулж, зээлийн эрхийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой.) ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.