УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр "Сэлэнгэ аймгийн иргэдээс санал авахад 90 гаруй хувь нь гишүүдийг тоог нэмэх асуудалд эмзэг хандаж байгаа" -г УИХ-ын гишүүн Д.Өнөрболор онцлов.
Үргэлжлүүлэн тэрбээр "Иргэд Засгийн газрын санаачилгыг сонгуулийн тогтолцооны хувьд дэмжиж байгаа. Гэхдээ гишүүдийн энэ өндөр тооны цаана илүү шударга, ёс суртахуунтай хүн сонгогдох ёстойг хатуу шаардаж байна. УИХ-д суудалгүй намууд жагсаалтаа эрэмбэлж, худалддаг мөнгөний сонгууль болох эрсдэл байгааг иргэд хэлсэн. Өөрөөр хэлбэл, Төр болон иргэний хоорондын итгэлцэлд ан цав үүссэн байна.
Боловсролын зээлийн сан дээр жишээ татахад, манай намын гишүүд, Ардчилсан Намын гишүүд болон дарга, ХҮН намын дарга Т.Доржханд хүртэл холбогдсон байна.
Миний хувьд УИХ-ын гишүүн Т.Доржхандын улс орны хөгжил, өөрчлөлтийн талаар ярьж буй асуудлыг дэмждэг. Гэхдээ тэр хүнээс мораль, этик олж харахгүй байгаадаа таагүй мэдрэмж төрж байна. Залуус ч мэдэж байгаа.
Намыг удирдаж байгаа хүмүүсийн улс төрийн соёл, ёс зүйн манлайлал чухал үүрэг гүйцэтгэдэг. Ядаж ард түмнээсээ уучлал гуйдаг алхмыг дарга нар хийж болдоггүй юм уу" хэмээн ярив.