Гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 8.7 хувиар, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Үүнээс ямааны ястай махны үнэ хамгийн их нэмэгджээ. Тавдугаар сарын 22-ны байдлаар ямааны ястай махыг дунджаар 11,664 төгрөгөөр худалдаалж байсан бол одоо 12,658 төгрөг болж өсөөд байна. 

Хонины махны үнэ өмнөх долоо хоногоос бараг 500 төгрөгөөр өсөж, 16,533 төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараасаа бараг 2,500 төгрөгөөр өссөн дүн юм.

Харин үхрийн цул махны үнэ килограмм нь өмнөх долоо хоногоосоо 352 төгрөгөөр нэмэгдэж, 21,852 төгрөг болов. Өөрөөр хэлбэл, үхрийн цул мах өмнөх сараасаа 3,011 төгрөгөөр өслөө.

Мөн байцай, хүрэн манжин, сонгино зэрэг хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногоос 150-234 төгрөгөөр нэмэгджээ.

Өмнөх долоо хоногоос үнэ буурсан цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Тодруулбал, задгай сүүний нэг литрийн үнэ 47 төгрөгөөр, өндөгнийх 13 төгрөгөөр буурав.

Барааны нэр2023
IV сарын дундажV.22V.29
1"Алтан тариа" гурил дээдийн дээд, савласан, кг 3 432 3 432 3 432
дээд, савласан, кг 2 604 2 604 2 604
I зэрэг, савласан, кг 2 252 2 252 2 252
2-р зэрэг, савласан, кг 1 482 1 487 1 487
2Талх"Атар", 600 гр 2 132 2 132 2 132
"Зууван чех", 600 гр 2 576 2 713 2 713
Хар талх, 300 гр 1 846 1 974 1 974
3Цагаан будаа, кг 4 696 4 701 4 701
4Хонины мах, ястай, кг 14 062 16 036 16 533
5Үхрийн мах, ястай, кг 16 747 19 192 19 526
6Үхрийн мах, цул, кг 18 841 21 500 21 852
7Адууны мах, ястай, кг 13 112 13 547 13 981
8Ямааны мах, ястай, кг 10 706 11 664 12 658
9Сүүзадгай, л 3 253 3 240 3 193
"Элекстер", 0.5 л 2 245 2 245 2 245
"Шинэ Сүү", л 4 429 4 429 4 429
10Тараг, савласан, 900 гр, "Цөцгийтэй" 4 045 4 045 4 045
11Цөцгийн тос, 200 гр 7 389 7 389 7 389
12Ургамлын тос, л 8 251 7 960 7 960
13Элсэн чихэр, кг 3 771 3 771 3 771
14Ногоон цай, савласан, 90 г 3 788 3 817 3 817
15Өндөг, ш  538  537  524
16Алим, кг 6 708 6 708 6 708
17Төмс, кг 1 676 1 685 1 685
18Лууван, кг 2 236 2 223 2 223
19Байцаа, кг 2 394 2 611 2 760
20Хүрэн манжин, кг 3 542 4 167 4 260
21Сонгино, кг 3 870 4 994 5 238
22ШатахуунАи-80 автобензин, л 2 345 2 345 2 345
Аи-92 автобензин, л  2 390 2 390 2 390
Дизелийн түлш, л 3 700 3 490 3 490