Оросын хувьсгалч Лев Троцкийн ач хүү Эстебан Волков Бронштейн өнгөрсөн Бямба гарагт Мексик улсад нас барсныг Испанийн Эль Пэйс сонин өчигдөр мэдээлжээ.

Домогт хувьсгалчийн ууган охиноос мэндэлсэн тэрбээр 97 настай хүн байсан юм. 1926 онд одоогийн Украин улсын Ялта хотод мэндэлсэн Волков эцэг эхийнхээ хамт 13 настайдаа Мексикт ирж байжээ.

Тэрбээр 1940 онд Сталины илгээсэн алуурчны гарт Троцкийг алагдахыг үзсэн гэрчүүдээс үлдсэн сүүлчийн хүн байв.

Волков сүүлд гэр бүлийнхээ амьдарч байсан байшинг өвөг эцгийнхээ дурсгалын музей болгож байжээ.

 

Эх сурвалж: El Pais