Өнгөрсөн долоо хоногт 2023 оны төсвийн тодотголын хуулийг батлаад буй. Ингэснээр долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхийг сайд нар мэдэгдсэн.
Сангийн сайдын мэдээлснээр төсвийн тодотголыг 1.8 их наяд төгрөгөөр баталжээ. Үүнээс 396 тэрбум төгрөг нь ахмад настны тэтгэврийг нэмэхэд зарцуулагдах юм байна.
Тодруулбал ижил ажил, албан тушаалтай, ажилласан жил ойролцоо боловч хэзээ тэтгэвэр тогтоолгосноос хамаарч ялгаатай тэтгэвэр авч байгаа зөрүү
Тэтгэврийн доод хэмжээг 350,000-500,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэхэд ялгаатай тэтгэвэр авч байсан ахмадууд бүгд тэтгэврийн доод хэмжээгээр нэмэгдсэн зөрүү
2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр 15%-аар нэмэгдсэнээс хойш тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэврийн зөрүүг энэ удаа арилгах юм байна. Ингэснээр 164.6 мянган ахмадын тэтгэвэрт өөрчлөлт орох аж.
Итгэлцүүр гэдэг нь анх тэтгэвэр бодсон цалингийн хэмжээг өнөөгийн түвшинд хүргэх тоон илэрхийлэл юм. Итгэлцүүр хэрэглэсэн цалингаас тэтгэврийг дахин бодсоноор ижил ажил мэргэжлээр, ойролцоо жил ажиллаж, шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн зөрүү арилна хэмээн ХНХЯ тайлбарлажээ.