Шангри-Ла Төв жил бүр үйлчлүүлэгчдэдээ зориулан олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ удаад бид дэлхийн энтертайнмент компани болох The Pinkfong-тай албан ёсоор хамтран ажиллаж байна. YouTube сайтад 12 тэрбум гаруй үзэлттэй дэлхийд төдийгүй Монголд ч танигдсан хамгийн хайр татам дүрүүдийн нэг бол Pinkfong, Baby Shark юм. Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн баяраар “Pinkfong & Baby Shark” өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан.

Харин энэ удаад Pinkfong болон Baby Shark-ын гэр бүлийн интерактив шоугаараа эргэн ирэх гэж байна. Тус шоу 6-р сарын 25-нд албан ёсны эрхтэйгээр Шангри-Ла Төвийн задгай талбайд зохиогдоно. Шоуны үеэр хүүхдүүд болон эцэг эхчүүд Pinkfong, Baby Shark нартай зургаа татуулж, 18 орны Netflix-ийн шилдэг 10 кинонд багтсан "Baby Shark's Space Adventure" хүүхэлдэйн киног үзэх боломжтой.

Хүүхэд бүрд баяр баясал, аз жаргал бэлэглэхээр зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний үеэр Улсын филармонийн симфони найрал хөгжмийн цөөхүүл хөгжимчид хүрэлцэн ирж та бүхэнд сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэх болно.

Та гэр бүл, хайртай хүүхдүүдийнхээ хамтаар Шангри-Ла Төвийг зорин ирэхдээ моллын лояалти аппликейшн S Rewards-ийг гар утсандаа татахаа бүү мартаарай. S Rewards аппликейшны хэрэглэгчид арга хэмжээний үеэр азын хүрд эргүүлж, Pinkfong & Baby Shark-ийн ном, стикер, тоглоом зэргээс хожих боломжтой.

S Rewards аппликейшн татах: https://onelink.to/srewards

Зуны гайхалтай нэгэн өдөр гэр бүлээрээ Шангри-Ла Төвд ирж, инээд хөөр баяр баяслаар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

Facebook: Shangri-La Centre, Ulaanbaatar

Instagram: shangrilacentreulaanbaatar

Утас: 7010-1919

Pinkfong болон Baby Shark-ын тайзны шоуны ивээн тэтгэгчээр Adventure Zone, APU Dairy, Chupa Chups, Sain Electronics, хамтрагчаар Brick House, Dave&Bella, Faber-Castell, Toys&Treats ажиллаж байна.