Энэ оны эхэнд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91%-д олгохоор болж хэсэг шуугьсан даа. Тэгвэл одоо үлдсэн 9%-д нь 7 сарын 7-ноос эхлэн нөхөн олгохоор болоод буй. Ер нь та хүүхдийн мөнгөөрөө юу хийдэг вэ?
Баталгаат ирээдүй
Мөнгө хадгалах зарчмаараа алдартай Японд л гэхэд эцэг эхчүүд нь хүүхдээ бага байхаас нь ирээдүйн боловсрол, орон байр, бусад зардалд нь зориулан хуримтлал үүсгэдэг. Тэр бүү хэл хүүхдэд зориулсан хэд хэдэн төрлийн хадгаламж байдаг бөгөөд хамгийн алдартай нь Junior NISA. Энэ нь 20-иос доош насны хүүхдэд зориулсан татварын хөнгөлөлттэй хадгаламж бөгөөд нэг талаараа хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.
- Учир нь: Тус хадгаламжийг үнэт цаасны компани болон банканд нээлгэх боломжтой бөгөөд үүгээрээ хувьцаа, ETF зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл худалдан авах боломжтой аж. Түүгээр ч зогсохгүй ногдол ашиг, арилжааны орлогыг нь татвараас чөлөөлдөг гэж байгаа.
Харин Монгол
Монголын нөхцөлд хүүхдэд зориулсан хамгийн түгээмэл хуримтлал үүсгэх арга бол банкны хадгаламж. Одоогоор ТОП-5 банкны хүүхдийн хадгаламжийн дундаж хүү 12.6% байгаа бол М банкны хүүхдийн хадгаламжийн хүү 13.5% байна. Тэгвэл одоогоос сар болгон төрөөс олгогдож буй хүүхдийн мөнгийг 13.5%-ийн хүүтэйгээр 18 жилийн хугацаатай хадгалбал хүүхэд тань насанд хүрэхэд ₮21.7 сая хуримтлагдах бол үүний хүү нь ₮70.2 сая болох юм. Сонирхуулахад, М банк хүүхдийн хадгаламжийн данс нээлгэсэн харилцагчдадаа эрүүл мэндийн даатгалын эрх бэлэглэж байгаа аж.
- Тодруулбал, Хадгаламжийн дансны үлдэгдэл нь ₮2-₮5 саяас дээш бол ₮10-₮20 саяын нөхөн олговортой хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн даатгалын 1 жилийн эрхийг бэлэглэж буй.
Эцэст нь… Хүүхэдтэй болсон цагаас эхлээд л тодорхой болон гэнэтийн олон зардалд санаа тавих шаардлагатай болдог. Тиймээс асуудал тулаад ирэхэд нь гарц хайдаг биш эртнээс тогтмол дүнгээр хуримтлал үүсгэх нь хүүхдийнхээ ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт болох буй за.