Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” бүтээлүүдэд өнөөдөр Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ. 

Эдгээр бүтээлийг эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, их түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн төр ийнхүү үнэлж байна. 

Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав нь Монголын соёл, урлагийн салбарт авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ олон жил зориулж, хөгжмийн урлагт туульсын төрлийн шинэ урсгал чиглэл гарган, орчин цагийн рок поп хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэхэд идэвх санаачилгатай ажиллаж буй эрхэм билээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар