Энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдэд олгож байгаа богино хугацааны олон удаагийн визийн журмыг хөнгөвчилж, богино хугацааны олон удаагийн визийн шинэ төрлийг нэмж байгаа тухай Япон улсын Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Тодруулбал Япон улсад зорчих зорилго нь олон удаагийн богино хугацааны виз мэдүүлэх шаардлага хангасан болон урлаг соёлын зүтгэлтэн, эрдэмтдэд богино хугацааны олон удаагийн виз олгох тухай болон энгийн паспорт эзэмшигчид богино хугацааны олон удаагийн виз олгох тухай журмуудыг хөнгөвчилсөн байна.

Мөн нэн өндөр орлоготой Монгол Улсын иргэнд богино хугацааны олон удаагийн виз олгох тухай журам шинээр гарчээ.

Энэхүү өөрчлөлт нь 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш виз мэдүүлэгчдэд хамаарах юм байна. Богино хугацааны олон удаагийн визийг хамгийн уртдаа таван жилээр олгох юм.

Монгол Улсын иргэн богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэх журамтай энд дарж танилцана уу.