"Дижитал Концепт" ХХК Үерийн гамшигт нөхцөл байдалд ажиллаж буй алба хаагчдад хүнсний бүтээгдэхүүн хүргүүллээ. GS25 сүлжээ дэлгүүрийн Монгол дахь Мастер франчайзыг эзэмшигч "Дижитал Концепт ХХК-ийн зүгээс үерийн онц ноцтой байршилд томилогдон ажиллаж буй албан хаагчдад халуун хоол цай болон хүнсний бүтээгдэхүүнээр дэм хүргэлээ.

2023 оны 7-р сарын 1-ээс эхлэн их хэмжээний бороо орж нийслэлийн 11 байршилд үерлэсний улмаас олон тооны барилга үерийн усанд автаж, олон иргэд тог цахилгаангүй болж амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

УОК-с авч буй арга хэмжээнд нийт 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах албад болон мэргэжлийн анги, нутгийн захиргааны байгууллага, цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагын нийт 4,800 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд тэдгээр алба хаагчдад тус дэм хүргэж "Дижитал Концепт" ХХК-ийн хоол үйлдвэрлэлээс халуун хоол, цай, кофе болон бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийг “Онцгой комиссын төв штаб”-д шууд хүргүүлжээ.