Дэлхийн дундаж температур пүрэв гарагт дахин дээд амжилт тогтоосон байна. 

Тодруулбал, дундаж температур цельсийн 17.23 хэмд хүрч, мягмар, лхагва гаригт хүрсэн 17.18 хэмийн дээд түвшинг давлаа.

ЕХ-ны цаг уурын хяналтын алба өнгөрсөн сарыг  дэлхийн хамгийн халуун 6-р сар гэж мөн мэдээлсэн юм.

Албаныхан одоо ажиглагдаж буй цаг агаарын үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дүн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Нэн ялангуяа, Эль-Нино үзэгдэл болон байгалийн бусад давтагдашгүй хүчин зүйл халуун температурт нөлөөлж байгаа аж. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Цаг агаарын үзэгдэл хүндэрч, хяналтаас гарч байна” гэжээ.

 

Source: DW