Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

No war галерейд

11:00 цагт "Монгол улс дахь оросын нөлөө түрэмгийлэл" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана.

Монголын Үндэсний музейн түр үзвэрийн танхимд

11:00 цагт “Кино Нүүдэл” олон улсын сургалтын талаарх хэвлэлийн бага хурал болно. 

Боловсрол ТВ

13:00 цагт НӨАТ-ын сугалааны шууд тохирол зохион байгуулагдана.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд

Капитал банканд байршиж байсан Нийгмийн Даатгалын Сангийн хөрөнгийг эргэн төлүүлэхтэй холбоотой Капитал банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан болно.