Монгол Улс нь Зүүн, Зүүн Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны гишүүн орноор 2018 онд элсэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа. 

Энэ хүрээнд БНСУ-ын Ханьян их сургууль 2024 оны гуравдугаар сарын 2-нд эхлэх “Global Energy Technology Policy Professionals” хөтөлбөрт CCOP гишүүн орнуудаас тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.

Тэтгэлгийн зорилго:

  • Эрчим хүчний салбар дахь хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах
  • Олон улсын түвшинд судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэгдсэн сүлжээг бий болгоход оршино. 

Мэргэшсэн байдал:

БНСУ-аас бусад орны иргэншилтэй байх (үүнд нэр дэвшигчийн эцэг эх нь хамаарах бөгөөд Солонгос улсын иргэншилтэй тохиолдолд өргөдөл гаргах үед тухайн иргэншлээс татгалзсан байх)

Академик түвшин:

  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй байх
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистр болон бакалаврын зэрэгтэй байхыг шаардана. 

Тэтгэлэг:

  • Сургалтын төлбөр 100% (Магистр 2 жил, доктор 3 жил)
  • Нэг талын онгоцны зардал
  • Сар бүр 1,800,000 вонын стипенд /(татвар 8.8%)
  • Гадаад иргэдийн даатгал, визийн хураамж
  • Солонгос хэл, соёлын хөтөлбөр

Цахим өргөдлийг 2023 оны есдүгээр сарын 1-ний 10:00 цагаас эхлэн аравдугаар сарын 6-ны 17:00 цагийн хооронд хүлээн авна. Өргөдөл гаргахаас өмнө цахим мэдэгдлийг шалгана уу. 

Шаардлагатай баримтууд:

  • Өргөдлийн маягт
  • Суралцах хүсэлт болон сургалцах хөтөлбөрийн төлөвлөгөө

Шалгалт, ярилцлагад орохын тулд дараах хоёр баримтыг илгээх https://oia.hanyang.ac.kr/

Консулын газраас бичиг баримтын шалгалтад багагүй хугацаа шаардлагатай байдаг тул бусад баримт бичгээ бэлтгэж байхыг зөвлөж байна. Хувийн мэдүүлэгтээ ССОР-ын аль гишүүн орноос хүсэлт гаргаж буйгаа тодотгоно уу.

Цахимаар өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 17:00 цаг тул цахим өргөдөл, өөрийн CV, суралцах хөтөлбөрийн төлөвлөгөөгөө ССОР-ын нарийн бичгийн дарга нарын газарт [email protected] хаягаар давхар ирүүлнэ үү.

Жич: Энэхүү мэдээллийг ССОР-ын гишүүн орноос авсан болон тус орноос ирсэн гэдгээ тодорхой бичнэ үү.

Тус сургуулийн дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж уншиж, танилцах боломжтой. 

 

Эх сурвалж: Уул уурхай хүнд үйлдвэрийн яам