Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т энэ оны эхний хагас жилд иргэд, ААН-үүдээс албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 589 гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгаж байна.

Эдгээр гомдол, мэдээллийг хянан шалгаад 10 албан тушаалтанд албан тушаалын цалинг нь бууруулах хариуцлага тооцуулжээ. 

Мөн таван албан тушаалтныг нийтийн албан тушаалаас халах шийтгэлийг оногдуулан, зургаан албан тушаалтны Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоон шалгаж байгааг АТГ-аас мэдээллээ.