Өнөө шөнө Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатарын нутгаар, маргааш өдөр Хөвсгөл, Булган, Архангай, Сүхбаатарын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орно. Иймд болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

  • Наймдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар
  • 3-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар
  • 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар
  • 5-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ хэмээн мэдээллээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал "Ойрын өдрүүдэд монгол орны ихэнх нутгаар халах бөгөөд үүний дараа орох бороо усархаг байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл үерийн нөхцөл байдал үүсэх магадлалтай гэсэн үг" гэв.