Нээгдсэн өдрөөсөө хойш гурван долоо хоногийн дараа “Barbie” киноны дэлхийн театрын зах зээлээс олсон орлого $1 тэрбумыг давсан тухай Warner Bros компани өчигдөр мэдээлжээ.

Кино бизнесийн орчин үеийн түүхэнд инфляцыг тооцолгүйгээр ердөө 53 бүтээл л нэг тэрбумын босгыг давсан байдаг.

Тэр дундаа эмэгтэй найруулагч дангаар ажилласан бүтээл энэ босгыг давж байгаагүй юм.

Тэгвэл Грета Гэрвигийн найруулж, зохиолыг нь хамтран бичсэн энэ бүтээл шинэ дээд амжилт тогтоож байна.

Өмнө нь “Wonder Woman” кино дэлхийн зах зээлээс $821.8 саяыг олсон нь эмэгтэй найруулагчдын дээд амжилт байв.

Харин эрэгтэй, эмэгтэй найруулагч нарын хамтран ажилласан бүтээл тэрбумын босгыг давсан гуравхан тохиолдол бий.

Эдгээр нь найруулагч Женифер Лигийн оролцсон “Frozen” ($1.3 тэрбум), “Frozen 2” ($1.45 тэрбум), найруулагч Анна Бодены оролцсон “Captain Marvel” ($1.1 тэрбум) бүтээлүүд юм.

“Barbie” кинотой цуг нээлтээ хийсэн Кристофер Ноланы “Oppenheimer” гурван долоо хоногийн хугацаанд дэлхийн зах зээлээс $552.9 саяыг олсон амжилтаар удаалж байна.

 

Эх сурвалж: Associated Press