БНСУ-ын Гамшгаас хамгаалах аюулгүй байдлын газраас Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хүчтэй хар салхинаас иргэдээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж, гамшгаас сэргийлэх байдлыг орон даяар хоёрдугаар зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авч байна.
Өнөөдөр Канвон мужийн Ёндун, Кёнбүгийн хойд хэсэг буюу Дунхэ орчмоор их хэмжээний аадар бороо орж, наймдугаар сарын 9-11-ний өдрийн хооронд орон даяар их хэмжээний бороо орохыг анхаарууллаа.
Мөн энэ өдрүүдэд далайн эрэг орчмын газар, аялал жуулчлалын ресорт зэрэг газруудаар аялахгүй байхыг сануулж байна.
Иймд
- үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг
- цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх
- бусдад дамжуулах, гар утсанд ирж буй сэрэмжлүүлэх мессэжийг анхааралтай харах
- хар салхины дэгдэлтийн үед онцын шаардлагагүй бол гадуур зорчихгүй байх
- гол мөрөн, далайн эрэг орчмоор явахгүй байх, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий аюултай бүсээр зорчихгүй байхыг сэрэмжлүүлэв.
Иргэд болзошгүй үер усны аюулд өртөх, гамшгийн үед холбоо барих яаралтай тусламж 119, гэмт хэргийн дуудлага 112, санал гомдол мэдүүлэх 110, гамшгаас хамгаалах ерөнхий газрын 044) 205-1542~3 дугаар болон ЭСЯ-ны Консулын хэлтсийн 010-9595-3464 шуурхай дугаар, Пусан хот дахь Консулын газрын 010-5339-6090 шуурхай дугаарт тус тус холбогдож мэдэгдэхийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.