Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталжээ.
Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлалыг дээрх тогтоолын гурав дахь хэсэгт заасан байна.
Хохирогчийн нөхөн төлбөрийг тооцох аргачлалын 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” байна хэмээн тусгажээ.
Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу нэгдүгээр зэрэглэл 0-3 хувь, хоёрдугаар зэрэглэл 4-8 хувь, гуравдугаар зэрэглэл 9-15 хувь, дөрөвдүгээр зэрэглэл 15-30 хувь, тавдугаар зэрэглэл 31-99 хувь гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хувьчлан тус тус тооцох аж.
Хүснэгт: Нөхөн төлбөрийн хэмжээ