Өнгөрсөн жил нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байсан бол энэ жил 60 хувьд сайн байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2022 он болон 2023 оны наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаарх бэлчээрийн ургамлын ургалт, зуншлагын байдлын зургийг харьцуулан үзүүлж байна.
НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН БАЙДЛААР НИЙТ НУТГИЙН 70 ОРЧИМ ХУВЬД ДУНДЖААС АХИУ ХЭМЖЭЭНИЙ ХУР ТУНАДАС ОРЖЭЭ
Наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд орсон хур тунадасны хэмжээ:
- Орхоны нийт нутаг, Завхан, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтийн зарим, Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 50.1-100.0 мм,
- Дархан-Уулын Шарын гол, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Хэнтийн Норовлинд 100.1-175.1 мм орсон бол бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 70 орчим хувьд дунджаас ахиу, 30 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс бага байжээ.