Жил бүр зохион байгуулагддаг "Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд" арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд 2023 оны наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох гэж байна.
Арга хэмжээнд БНСУ-аас "МеgаMax" К-поп хамтлаг, эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагууд, урлаг соёлын төлөөллүүд оролцохоо мэдэгджээ. Тус улсаас ирсэн нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх, Солонгосын үндэсний хоол, хүнсний бүтээгдэхүүний амталгаа худалдаа хийгдэх хөтөлбөр гарчээ.
Харин К-поп "МеgаMax" хамтлагийн тоглолт наймдугаар сарын 25-ны 18:00 цагт, 26-ны 18:30 цагт тус тус болох юм байна.
"MegaMax" хамтлаг 2021 оны есдүгээр сарын 8-нд анхны уран бүтээлээ цацаж, к-поп ертөнцөд өөрсдийгөө албан ёсоор танилцуулж байжээ. Сонирхуулахад тус хамтлагийн нэг гишүүн нь Б.Баасанхүү хэмээх монгол залуу юм. Түүний тайзны нэр нь Кан аж.