Монгол Улсын хилээр энэ оны эхний долоон сарын байдлаар 323.9 мянган гадаадын жуулчин нэвтэрчээ.

Тэднийг ирсэн улсаар нь ангилбал 

  1. Оросоос 129 мянга
  2. Солонгосоос 68.8 мянга
  3. Хятадаас 52.2 мянга
  4. Казахстанаас 12.8 мянга
  5. Японоос 9.1 мянга
  6. Америкаас 8.4 мянга
  7. Беларусиас 4.3 мянга
  8. Германаас 4.2 мянга
  9. Францаас 3.4 мянга
  10. Туркээс 2.8 мянган жуулчин манай улсад ирснийг Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа мэдээлэв. 

Онцолбол зөвхөн долдугаар сард гэхэд БНСУ-аас 32.8 мянган жуулчин нэвтэрчээ. Энэ онд Монгол Улс БНСУ-аас 150 мянган жуулчин хүлээн авах төлөвлөгөө гаргасан тухай Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээлж байлаа.