Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдөж буй Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ Хонконгийн багийг 12:10-аар ялж, хүрэл медалийн эзэд боллоо.

Өчигдөр хоёр баг урьдчилсан шатанд таарсан бөгөөд Хонконгийн шигшээ 18:16-гаар хожиж байв.

Тэгвэл энэ удаа манай улсын багийн охид чамбай тоглосоор ялалт байгууллаа. Мөн өнөөдөр Монголын эрэгтэй баг алтан медалийн төлөө тоглоно.