Бүгд Найрамдах Болгар Улсад 2023-2024 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл наймдугаар сарын 25-ны 12:00 цагт дуусна.
Нэг. Тавигдах шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж төгссөн Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+)
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны)
- Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны)
- Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх
Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо:
Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр
- бакалаврын түвшний сургалтад гурван оюутан,
- магистрын түвшний сургалтад дөрөв,
- докторын түвшний сургалтад нэг оюутан сургах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.