Нийгэм

Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 117 чиглэлд 695 автобус иргэдэд үйлчилнэ

Баярын өдрүүд буюу долоодугаар сарын 11, 12-нд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн, хот орчмын, зуслангийн, шөнийн тээврийн 117 чиглэлд 695 автобус үйлчилнэ. Махатама Гандийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын зорчих хэсгийн зорчих хөдөлгөөнийг хаах тул тусгай зөвшөөрөл шаардахгүй Мишээл сити, Дүнжингарав, Вокзал, Нарантуул худалдааны төвд авто зогсоол байгуулсан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үндсэн чиглэлүүдээс “Мишээл сити” төв рүү 15 чиглэлийн 110 автобус, “Дүнжингарав”

12:00

К-попыг үндэслэгч, продюсер И Сү Ман “Гамшгийн эсрэг мод тарих хандив” өргөлөө

Солонгосын хөгжмийн К-поп урсгалыг үндэслэгч, продюсер И Сү Ман Азийн алдартнуудын хамт Монгол Улсад мод тарих арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Харин үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хот үерийн аюулд орж, олон айл өртсөнийг сонсоод мод тарих арга хэмжээнд зарцуулах мөнгийг үерийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хохирол амссан иргэдэд тусламж үзүүлэхэд зориулан хандивлахаар болжээ. Тэрбээр энэхүү хандиваа “Гамшгийн эсрэг мод тарих хандив” гэж

11:30

З.Мэндсайхан: Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна. Комисс шийдвэрээ эргэж харах байх

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан өчигдөр Хүй долоо худагт болсон. Энэхүү уралдаанд түрүүлж явсан үрээг морь бариач хааж давхисаар ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханы шарга үрээг түрүүллээ гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Шударга бус шүүлт байсан талаарх олны шүүмжлэлд ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг бичжээ. Тэрбээр "Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа, түрүү энэ хар үрээ, комисс шийдвэрээ эргэж харах байхаа.

11:30

Наадмын өдрүүдээр цаг агаар ямар байх вэ?

Баяр наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 11-нд төвийн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа. Өнөөдөр Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно. Үерлэсэн голууд 2023 оны долдугаар сарын 10-ны байдлаар: Орхон голын адгаар буюу ус судлалын

11:30

Монгол өв соёлыг түгээгч “Соёлын наадам”-ыг “Рио Тинто” компани 5 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна

Соёл урлагийн их сургууль, Монголын Урлагийн зөвлөл хамтран “Рио Тинто Монгол” компанийн дэмжлэгтэйгээр “Соёлын наадам”-ыг зохион байгуулах гэж байгаа талаар энэ сарын 5-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү наадмыг Монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, соёл уламжлалаа хайрлан хүндэтгэх, эрхэмлэн дээдлэх соёлыг түгээх зорилгоор 2008 оноос зохион байгуулж иржээ. Энэ жилийн “Соёлын наадам” 2023 оны долоодугаар сарын

11:30

Хүй долоо худагт хуушуур 2000-3000, нэг хүний порц хорхог 20000 төгрөгийн үнэтэй

Хүй долоо худагт нийтийн хоолны үйлчилгээ явуулж буй 200 гаруй худалдааны цэг ажиллаж байна. Тодруулбал, н аадмын хуушуур 2,000-3,000 төгрөгийн үнэтэй. Харин хорхог нэг хүний порц нь 20,000 төгрөг, мөстэй ундаа 2,000 төгрөгийн үнэтэй. Хүүхдийн хийлдэг тоглоом дээр 30 минут тоглоход 5,000 төгрөг, автомат удирдлагатай машин 4,000 төгрөгөөр тус, тус үйлчилж байна. Эдгээр хоолны үйлчилгээ эрхлэгчдийн чанар, аюулгүй байдал зэргийг хангах, шинжилгээний лабораториуд ажиллаж байна.

11:30

Зоорийн давхар нь үерт автсан 139 барилгын усыг соруулж дуусав

Улаанбаатар хотод их хэмжээний үргэлжилсэн бороо орж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 14,343 ажилтан, алба хаагч, 2,108 техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үерийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлыг хийж, гүйцэтгэлээ. Энэ хугацаанд Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт усанд автсан нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлсэн. Мөн үерийн ус хальсан байршлуудад

11:00

Долдугаар сарын 10-13-ны өдрийн цаг агаарын УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Долдугаар сарын 10-ны 8:00 цагаас 13-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсээс хүргэж байна Улаанбаатарт: Хугацаа 10 11 12 13 Хур тунадас мм Үдээс өмнө Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Үүлэрхэг. Завсарлагаатай бороо орно. Үүлэрхэг. Бороо орно. Үүл багасна. Бороо орохгүй. Үдээс хойш Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Үүлэрхэг. Түр зуурын аадар бороо орно.

11:30

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын хэмжээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд усны ослоор 13 хүн амиа алджээ

Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас ЦЕГ, ГССҮТ, ЦУОШГ, НЭМҮТ-тэй хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг

11:00

Орхон, Сэлэнгэ гол Сүхбаатар сум орчимд үерийн түвшнийг 50-100 см даван хүчтэй үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу долдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар Туул гол Лүн сум орчим усны түвшин 22 см нэмэгдэж үерийн түвшнийг 17 см давжээ. Хараа гол Дархан хот, Баруунхараа сум ормоор усны түвшин өмнөх өдрийн 08:00 цагийн ажиглалтаас хойш 19-22 см буурсан ч үерийн түвшнийг 10-55 см даван үерлэсэн хэвээр байна. Орхон, Сэлэнгэ голууд Сүхбаатар сум орчмоор усны түвшин 15-35 см нэмэгдэн үерийн түвшнийг 50-100 см даван хүчтэй үерлэж байна. Иймд дээрх голууд

10:30
1 ... 12 13 14 15 16 17 18 19 20 ... 29