ҮЕР: Гэрлийн утас нь гэмтэлтэй 15 өрхөөс бусад 6,911 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг холбожээ

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерт өртсөн 6,926 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийж, 6,911 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг бүрэн сэргээжээ. Оруулгын утас нь гэмтэл, залгаастай, эрсдэл учирч болзошгүй 15 өрхөд гэрлийн утсаа шинэчлэх зөвлөмж өгч, бэлдсэн даруйд цахилгаан эрчим хүчийг холбох юм байна. Үерийн бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын газрыг дэд бүтцэд холбохоор болсон. Энэ хүрээнд "Улаанбаатар цахилгаан түгээх

11:30

Зүүн Азийн залуучуудын наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдад төрийн далбаа гардуулан өглөө

Наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам зохиогдохоор болсон. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн улс орнуудын 1,500 гаруй залуу тамирчин 11 спортын төрөлд өрсөлдөх бөгөөд манай улс 181 тамирчин, 42 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо. Монголын багийн тугчаар

11:30

Үерт автсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон төмөр дугаарыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ авч болно

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эх орчимд үерт автсан тээврийн хэрэгслийн төмөр дугаар болон гэрчилгээг үнэ төлбөргүй олгохоор болжээ. Үүний тулд үерт автсан тээврийн хэрэгслийн дугаарыг Баянзүрх дүүргийн онцгой комисст бүртгүүлсэн байх шаардлагатай аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 70070030 дугаараас лавлах боломжтой.

11:00

"Үерийн гамшигт өртөн эмчлүүлж буй таван иргэний биеийн байдал тогтвортой байна"

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийнхан 2023 оны наймдугаар сарын 5-6-ны өдөр нийт 535 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс үерийн гамшигт өртөж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ авсан нийт 10 хүн байгаагаас ГССҮТ-ийн тасагт 3, салбар эмнэлэгт 2 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эмчлүүлэгчдийн биеийн байдал одоогоор тогтвортой байна хэмээн тус эмнэлгээс мэдээллээ.

11:30

Ай Ти Зон компани “Supermicro” компанийн албан ёсны дистрибьютер боллоо

Ай Ти Зон компани дэлхийн технологийн тэргүүлэгчдийн нэг болох Supermicro компанийн Монгол дахь албан ёсны бүрэн эрхт дистрибьютер боллоо. 1993 онд цахиурын хөндийд үүсгэн байгуулагдсан тус компани нь өдгөө дэлхийн 100 гаруй оронд 4000+ ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Supermicro нь серверийн дэвшилтэт шийдэл, өндөр хүчин чадалтай тооцоолох платформуудыг зохион бүтээж дэлхийн зах зээлд нийлүүлсэн нь Ази, Европын зах зээлд томоохон байр суурийг эзлэн 2022 оны санхүүгийн жилд л

11:00

Ай Ти Зон компани “Supermicro” компанийн албан ёсны дистрибьютер боллоо

Ай Ти Зон компани дэлхийн технологийн тэргүүлэгчдийн нэг болох Supermicro компанийн Монгол дахь албан ёсны бүрэн эрхт дистрибьютер боллоо. 1993 онд цахиурын хөндийд үүсгэн байгуулагдсан тус компани нь өдгөө дэлхийн 100 гаруй оронд 4000+ ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Supermicro нь серверийн дэвшилтэт шийдэл, өндөр хүчин чадалтай тооцоолох платформуудыг зохион бүтээж дэлхийн зах зээлд нийлүүлсэн нь Ази, Европын зах зээлд томоохон байр суурийг эзлэн 2022 оны санхүүгийн жилд л

11:00

"Малын өөх тосонд нэмэлт боловсруулалт хийн монгол улсын зах зээлийг бүрэн хангах хэмжээний саван үйлдвэрлэж байна"

Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Эко эн си юу” ХХК болон “Монос косметик” ХХК хамтран монгол улсын зах зээлийг бүрэн хангах хэмжээний цэвэр органик буюу өөхөн тостой хатуу саванг монголдоо үйлдвэрлэхээр болж хамтарч ажиллах гэрээндээ гарын үсэг зурлаа. “Эко эн си юу” ХХК нь хими технологич, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан Б.Номинцэцэгийн үүсгэн байгуулсан компани бөгөөд тэрбээр баялаг бүтээж өрх бүрийг эко хэрэглээгээр хангах зорилгоор 2018 оноос эхлэн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж

11:00

АНУ руу хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улс буцаан авлаа

АНУ-д хураагдсан Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ёслолын ажиллагаа АНУ-ын Конгрессын номын санд болжээ. АНУ-ын Засгийн газрын зүгээс манай улсад энэ удаад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгсөн байна. Энэ удаагийн олдворуудын дунд Tyrannosauridae бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж байгаа юм. Энэ нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор тул

11:00

Утсаар ярих гэж ууланд гарсан хоёр хүн аянгад цохиулж нас барсан харамсалтай тохиолдол Архангай аймагт гарчээ

Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөс 80 километрын зайд Орхон багийн Тээл гэдэг газар наймдугаар сарын 5-ны 20:40 цагийн орчим дөрвөн хүн уулан дээр гарч утсаар ярих гэж явснаас хоёр нь аянгад цохиулж нас баржээ. Энэ тухай мэдээллийг наймдугаар сарын 6-ны 11:20 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас

11:00

Цэцэрлэгийн бүртгэлд 2018-2021 онд төрсөн хүүхдүүд хамрагдана

Нийслэлд цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нд эхэлсэн. Бүртгэлтэй холбоотой түгээмэл асуултад Нийслэлийн Боловсролын Газраас хариулт өгснийг хүргэж байна. Тухайлбал 2023-2024 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлд 2018-2021 онд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Мөн нэг айлын хүүхдүүд ижил хаягт оршин суудаг, хаягийн зөрчилгүй бол хүсэлтэд үндэслэн нэг цэцэрлэгт хуваарилагдах боломжтой. Түүнчлэн цэцэрлэгт суралцдаг хүүхэд үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтээ e-Mongolia платформд заавал гаргах

11:00
1 ... 5 6 7 8 9 10 11 12 13 ... 29