"Төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчийн тоог багасгах чиглэл ирсэн. Салбаруудад чиг үүргийн шинжилгээ хийж байна"

Засгийн газраас өргөн барьсан 2023 оны улсын төсвийн тодотголыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороонд хэлэлцэж буй. Ингэхдээ цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэмж, нийслэлийн түгжрэл гэсэн таван асуудалд нийтдээ нэг их наяд 896,4 тэрбум төгрөгийн тодотгол хийхээр төслөө боловсруулжээ. Тэгвэл уг хуулийн төсөлтэй холбогдуулан долоон хууль, хоёр тогтоолд өөрчлөлт оруулна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байв. Өнөөдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын

11:00

Г.Занданшатар: Ажлын байр нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулахад анхаарна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Илүү сайхан ирээдүйн төлөөх "Бан Ги Мун" сангийн тэргүүн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дах Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрхэмсэг ноён Бан Ги Мун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ноён Бан Ги Мун Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба

10:00

Н.Ганибал: Нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсгол хойшлоход МАН-ын удирдлагууд нөлөөлсөн

Нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсгол дөрөвдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болох байсан ч АТГ-аас ирүүлсэн үндэслэлээр тодорхойгүй хугацаанд хойшлуулсан. Энэ талаар Нүүрсний гэх хэргийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд "Нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай, шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох зэрэг эрсдэлтэй" гэж үзээд хойшлуулсан гэж мэдээлж байв. Тэгвэл Ардчилсан Намын бүлгийн хуралдааны

10:00

С.Одонтуяа: Угаартаж нас барсан иргэдийн талаар албан ёсны байгууллага мэдээлэхгүй байна

УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа түлшнээс болж угаартаж нас барсан, хордсон иргэдийн асуудал мөн улсынхаа нэр хүндийг гутааж эмэгтэй хүнд хүндэтгэлгүй хандсан хэргийн тухай мэдээлэл өгөв. Тэрээр “Тавдугаар сарын 31-ны шөнө 25 хүн угаартаж, найман хүн нас барсан мэдээлэл хэвлэл мэдээллээр явсан. Энэ мэдээллийг бид "Өдрийн сонин"-д ярилцлага өгсөн НЭМҮТ-ийн н.Номинтуул мэргэжилтний ярилцлагаас авсан. Хачирхалтай нь ийм хэрэг гарчхаад байхад иргэд албан ёсны байгууллагаас мэдээлэл авах

12:00

С.Чинзориг: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 43-аас дээш, ажилчдынхыг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлнэ

Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгохын тулд 2023 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн төсвийн тодотголтой холбогдуулан сайд нараас асуулт асууж, хариулт авав. - Эрүүл мэндийн салбарын санхүүжилт 122 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Хүн ам цөөн, алслагдсан сумдын эрүүл мэндийн санхүүжилтийг тодотголд оруулсан уу? Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Төсвийн тодотголтой

11:30

Х.Булгантуяа: Цалингийн мэдээлэл нь алга болсон 161,000 хүний тэтгэврийг итгэлцүүрээр үржүүлэх боломжгүй тул 10% нэмнэ

Архиваас 161,000 хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаагаас тэтгэвэр нь нэмэгдэхгүй болсныг өчигдөр ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлсэн юм. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр 161,000 хүний цалин болон тэтгэврийн материал яагаад алга болсныг Д.Сарангэрэл гишүүн асуув. Сайд Х.Булгантуяа "Энэ нь 1990-ээд оны дараагаас яригдаж байсан асуудал. Ажилласан жил нь хүрсэн буюу 10-аас дээш ажилласан нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон ч цалингийн баримт нь олдохгүй байгаа иргэд бий. Дээр

11:00

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улсад айлчилна

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зургаадугаар сарын 12-нд буюу Даваа гарагт Монгол Улсад айлчилна. Тэрбээр Ази, номхон далайн орнуудыг хамран жил бүр зохион байгуулагддаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцох юм. Бан Ги Мүн нь 2006 онд БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байв. Түүнээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа буюу 2009,

11:00

С.Эрдэнийг хилээр гарахыг хориглолоо

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилээр гарахыг нь хоригложээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Д.Сувд-Эрдэнэ дараах хураангуйг бичжээ: Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Эрдэнийг улс төрд нөлөө бүхий Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын тухай хууль зөрчиж нийгмийн даатгалын

16:30

Д.Ганбат: Сонгуульд хүйс ялгаж болохгүй. МАН-ын дарга нар Тайланд руу яваад эмэгтэй болоод ирнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Энэ хуулийг ярихдаа сонгогдох гэж байгаа дарга нар бус ард түмний өмнөөс ярих ёстой. Нөгөөтээгүүр бид социалист хүмүүс цугларчихсан юм шиг яриад байх юм. Эр, эм хүйс гэж ялгаж болохгүй. Хүйсээ солиулдаг болсон цагт МАН-ын дарга нар Тайланд улс руу яваад эмэгтэй болоод ирнэ. Тэрийг нь одоо ямар хүйсэнд тооцох юм. Нэг хүйсийн

10:30

"Иргэд жагсаалтаар нэр дэвшигч нарт санал өгөх техникийн боломж байхгүй учир зөвхөн намд санал өгнө"

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Намын жагсаалтаар нэр дэвшигчийн саналыг тэмдэглэх хэсэгт нэг нам эсвэл нэр дэвшигч дээр санал өгнө гэж заасан байна. Нэг нам 48 хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлнэ. Хамгийн багадаа 10 нам сонгуульд оролцоход 30-40 саналын хуудас болно гэсэн үг. Тэгэхээр намыг болон нэг нэр дэвшигчийг хамт сонгоно гэж ойлгож болох уу" хэмээн асуув.

10:30
1 2 3 4 5 6 7 8 9 10 11