Элэгний В эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор авах боломж бүрджээ. ЭМДҮЗ-ийн 2022 оны 11 дүгээр тогтоолд Элэгний В вирусын эсрэг ерөнхий нэршилийн хоёр, худалдааны нэршилийн дөврөн төрлийн эмийг багтаасан. Өмнө нь даатгуулагч иргэн эдгээр эмийг сар бүр 30 ширхэгийг ЭМД-ын сангийн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авдаг байсан бол одоо 90 хоногийн хэрэглээгээ нэг дор бичүүлэн авах боломжтой боллоо.