УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Ц.Идэрбат асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг танилцуулахаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаад ирлээ. Энэ үеэр цэцэрлэгийн багш нар "Бид нар хүнд нөхцөлд ажиллагсдын тоонд ормоор байна. Яагаад гэвэл би эмээ гэж дуудуулмааргүй байна" гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгааг нь ялгаж салгамаар байгаа юм" хэмээв.