Цахим спортын CS:GO тоглоомын дэлхийн аваргын Азийн сонгон шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод боллоо. 13 орны 40 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд I, II байр эзэлсэн баг 2023 оны "Major"-т өрсөлдөх эрх өвөртөлсөн юм.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон “MongolZ” баг анх удаа дэлхийн аваргад өрсөлдөхөөр боллоо. “IHC esport” багийн тоглогчид нэрээ солиод “MongolZ”-ийн өмнөөс өрсөлдсөн. Тэд  Хятадын “Rare Atom” багийг 2:0-ээр хожин, Мажорт оролцох эрх авлаа.

Багийн бүрэлдэхүүнд blitz, Techno4K, Annihlation, Bart4k, hasteka нар багтсан юм.