Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл нь нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй. Удирдах Зөвлөлийн дарга нь 1.8 сая төгрөгийн цалинтай, бусад найман гишүүн нь 1.5 сая төгрөгийн цалин авдаг. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ажилладаг бол гишүүдээр нь У.Бямбасүрэн, Л.Цэдэвсүрэн, П.Сайнзориг, Д.Эрдэнэбаяр, С.Насанжаргал, Д.Сувдаа, Г.Буян, Б.Энхтуяа нар ажилладаг байна.

Төрийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь нийт есөн гишүүнтэй. Бүгд 1.5 сая төгрөгийн цалин авч байна. Төлөөлөн удирдах зөвлөлд Б.Тэлмүүн, Б.Ганбат, Д.Цолмон, Б.Сүх-Очир, Г.Золбоо, Л.Сонор, М.Батжаргал, С.Цэнд-Аюуш, Д.Энхжаргал нар ажилладаг аж.