Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын хүрээнд Монгол - Польшийн бизнес форумыг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Монгол, Польш улсын бизнесийн орчин, худалдааны боломжууд, тээвэр, хөдөө аж ахуйн салбарын экспорт, импорт, хамтарсан үйлдвэрлэл, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, Польш-Монголын хөрөнгө оруулалтын боломжууд, банк санхүү зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, мэдээлэл өглөө.
Энэхүү бизнес форумын зорилго нь "1950 онд Польш улстай дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орон бүхий л салбарт уламжлалт түүхэн харилцаагаа хадгалж ирсэн. Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ".
Сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт хоёр дахин өссөн. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хооронд Олон Улсын авто тээврийн харилцааны тухай хэлэлцээрийг энэхүү айлчлалын үеэр байгууллаа. Уг хэлэлцээр нь бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна. Далайд гарцгүй манай улсын хувьд худалдаа болон дэмжин өнгөрөх тээврийн өртөг зардал буурах, цаг хугацааг хэмнэх зэрэг олон эерэг үр дүнг авчрах болно.
Түүнчлэн, Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт тогтвортой бүтцийг бий болгохоор зорин ажиллаж байгаа.