Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хулийн төслийг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцлээ. Улмаар өнөөдөр Засгийн хурлаар танилцуулж дэмжлээ. 

Өнөөдрөөс ҮХНӨ -ийн хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны намар сонгууль болно гэсэн яриаг эрс үгүйсгэн, сонгууль хугацаандаа болно гэдгийг хурлын протоголд тэмдэглүүлэхийг хүслээ. Ингэснээр УИХ-ыг 152 гишүүнтэй болгох асуудал тодорхой боллоо.