RSF-ээс гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний тайланд Монгол 10 жилийн дотор 10 айр ахиж, 180 орноос 88 дугаарт жагслаа.
Энэхүү индексийг 180 орны улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг таван үндсэн шалгуурт үндэслэн гаргадаг билээ.
Тус индекс дэх Монголын оноо өнгөрсөн онд 0.16-аар нэмэгдэж 59.3 болжээ. Цаашлаад ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрчдөөс хамааралтай байгаа нь хараат бус санхүүжилтийн шалгуурт хамгийн бага оноо авахад хүргэв. Түүнчлэн улс төрчид сэтгүүлчдийг нэр төрд халдсан, гүтгэсэн гэх үндэслэлээр яллаж байгаа нь чөлөөт сэтгүүл зүйн дуу хоолойг бага багаар хаасаар.
Хамгийн муу оноо авсан шалгуур үзүүлэлт нь санхүүжилтийн асуудал. Чанартай мэдээ бэлтгэхэд цалингийн зардал, техник технологийн зардлаас эхлээд зардал ихтэй. Гэтэл Монголд Засгийн газар нь, төр нь хамгийн том санхүүжүүлэгч болжээ. Ийм шалтгаанаас болж хараат бус, бие даасан сэтгүүл зүй алсарч байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: Lemon Press