Сүхбаатар дүүрэгт хүүхдийн тоглоомын талбайд нэгнийгээ бөмбөгөөр санамсаргүй цохисон явдал болж, бөмбөгт оногдсон хүүгийн аав хамт тоглож байсан хүүхдэд гар хүрсэн бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдаад байна. 

Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хүүхэд зодсон гэх иргэнийг олсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно." гэв.