TomYo Talk 2023  арга хэмжээ энэ сарын 13-нд UG Arena -д зохион байгуулагдана. 

Сонсууштай илтгэл, сонирхолтой энтертайнмэнт үзүүлбэр хосолсон “TomYo Talk 2023” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. 

Уг арга хэмжээг “TomYo EdTech” ХХК-иас нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгохоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж.

Энэ жилийн хувьд сэтгэлзүйн амар амгалан, нэгдмэл байдал, ур чадвараа ахиулан хамтын үнэ цэнийг бүтээхэд тань чиглэсэн 8 илтгэгч шийдэл болон түүхээ хуваалцах гэж буй. Түүнчлэн тэнд уран бүтээлчид ч цуглана.

 

Илтгэгчид нь хэн, хэн байх вэ?

  • Д.Нямсамбуу: Гавж, Оксфорд Майндфулнэсс бясалгалын хөтөлбөрийн багш
  • Ж.Тана: Харвард болон Оксфордын төгсөгч, "Оюу толгой" ХХК-н ТУЗ-ийн гишүүн
  • Э.Чинзориг: BNI Mongoliа, Dale Carnegie-н үүсгэн байгуулагч, Master Trainer, Soft Skills Coach
  • Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх тэргүүтэй илтгэгчид оролцоно.