Нүүрсний үнэ жилийн өмнөхөөсөө 61.6%, он гарсаар 59.2% унаад байна. Улмаар 1 тн нүүрсний үнэ $160.4 болоод буй.

Уналтын эхлэл

Энэ оны 1-р сард Европын өвлийн жавар татарч эрчим хүчний хямрал багассанаар нүүрсний зах зээл дулаанаа алдаж, үнэ нь буурсан юм. Өөрөөр бол Орос Украины дайн Европын эрчим хүчний хангамжид заналхийлснээс үүссэн нүүрсний үнийн хөөсрөлт эцэслэсэн хэрэг. Улмаар өнгөрсөн оны эцэст $404.2 байсан нүүрсний үнэ энэ оны 1-р сарын эцэст 1.6 дахин буурсан аж.

Уналт эрчимжив

Заа тэгээд 1-р сараас хойш нүүрсний үнэ эрчимтэйгээр унасан юм. Тодруулбал, Австралийн Ньюкасл боомтоос тээвэрлэдэг эрчим хүчний нүүрсний 7 хоногийн спот үнэ 2-р сарын сүүлээр 1 тн нь $179.6 болсон. Энэ нь нүүрсний үнэ тэнгэрт хадсан 2022 оны 9-р сарын үнээс 60% хямдарсан дүн юм. Ингэж л нүүрсний үнэ доошлон доошилсоор $160 руу өнхрөв.

Харин Монголд

Бидний хувьд энэ оноос нүүрсээ биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн. Улмаар МХБ (MSE)-ийн нүүрсний арилжаа 1.2 сая тн-ыг даваад буй. Нүүрсний үнийн хувьд 3 сарын 27-нд арилжигдсан Тавантолгой ХК-ийн коксжих нүүрсний дуудах үнэ $175.2-оос эхэлж $189.7-т хүрсэн. Харин энэ сарын 18-нд Хангад Эксплорэйшн ХХК-ийн сул коксжих нүүрсийг ойролцоогоор $116-оор арилжаалжээ. Нэлээдгүй буурсан байгаа биз?

  • Асуудал: Мэдээж хэрэг нүүрсний үнэ буурах нь манайх шиг түүхий эдийн үнээс шууд хамааралтай ЭЗ-т маш нөлөөтэй. Нөгөөтээгүүр, бид энэ оны төсөвт $144-оор 36.5 сая тн нүүрс экспортлохоор тусгасан. Гэтэл нүүрсний эрэлт болон үнэ шал руу тэмүүлж зах зээл хөрж байна.

Эцэст нь… Нүүрсний үнэ он дуустал энэ байдлаараа унавал ч хэцүүхэн нөхцөл байдал үүснэ дээ.