Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орон сууцны барилгын гурван давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өчигдөр 13:43 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж, согтууруулах ундаа хэрэглэсэн 43 настай эрэгтэй өндрөөс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан байна. Улмаар энэхүү зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ. 

Манай улсад жилд дунджаар 4,500 хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас бардаг талаар ЦЕГ-аас мэдээлж байсан.

Мөн "Архидалт нь өвчлөл, нас баралтад хүргэж байгаа гол эрсдэлт хүчин зүйлийн нэг. 

Манай улсын эрчүүдийн дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ огцом нэмэгдэж байгааг зарим судалгаа харуулдаг. Өөрөөр хэлбэл архины хэрэглээ нэмэгдэж буй дэлхийн цөөн хэдэн орны тоонд Монгол багтаж байна" гэдгийг Ж.Гантулга эмч хэлсэн юм.