Фэйсбүүкийн боссыг гардан тулаанд дуудсан Илон Маск бэлтгэлээ эхэлжээ

Олон асуудлаар санал зөрөлддөг Америкийн технологийн салбарын хоёр тэрбумтан дэвжээн дээр тулалдах тухай яриа гараад удаагүй байна. Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск өнгөрсөн оны аравдугаар сард Твиттер сошиал платформыг өндөр үнээр худалдаж авсан билээ. Тэгвэл Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Закербэрг удахгүй Твиттерийн шууд өрсөлдөгч болох текстэд суурилсан сошиал платформ зах зээлд гаргахаар бэлдэж байгаа гэсэн мэдээлэл тарсан нь Маскийг нэлээд эгдүүцүүлсэн юм. Саяхан Маск түүнтэй

10:00

Дэлхийн хамгийн өндөр настай Нобелийн шагналтан 100 насандаа таалал төгслөө

Дэлхийн хамгийн өндөр настай Нобелийн шагналтанд тооцогддог байсан эрдэмтэн Ням гарагт 100 насандаа таалал төгсжээ. АНУ-ын Техасын их сургуулийн профессор Жон Гудэнаф нь лити-ионы батарейг зохион бүтээхэд гол үүрэг гүйцэтгэснийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн юм. Ийм төрлийн батарей нь өнөөдөр дэлхий даяар олон сая цахилгаан хөдөлгүүрт автомашинд ашиглагдаж байгаа. “Төрийн үнэнч зүтгэлтэн, зөвлөгч, гайхалтай атлаа даруу зохион бүтээгч” гэж Техасын их сургууль эмгэнэлийн захидалдаа түүнийг

11:00

АНУ-ын 50 мужийн 47 нь тэрбумтантай болжээ

Форбс сэтгүүл 2019 оноос хойш анх удаагаа АНУ-ын тэрбумтнуудыг оршин суугаа мужаар нь ангилсан жагсаалтыг гаргажээ. Ингэхэд тус улсын 50 мужийн 47 нь тэрбумтантай болсон байна. 2019 онд энэ тоо 44 байжээ. Одоогоор ганц ч тэрбумтангүй байгаа гурван муж нь Аляска, Делавар, Баруун Виржиниа болсон байна. Хамгийн олон тэрбумтантай дөрвөн муж нь Калифорни (179), Нью-Йорк (130), Техас (73), Флорида (92) болжээ. Эдгээр мужуудад АНУ-д амьдардаг 775 тэрбумтны 60 гаруй хувь нь оногдож байна. Өнгөрсөн

10:30

BTS-ийн RM: "Оройн 5 цаг болж байна, Ким Намжүн та бүхэнтэй мэндчилж байна"

Бямба гарагт BTS-ийн ахлагч RM шүтэн бишрэгчидтэйгээ уулзлаа. Тэрбээр саяхан анхны ажилдаа орсон нэгэн шүтэн бишрэгчийнхээ захидлыг уншсан бөгөөд тэдний хамтлагийг дунд сургуулиасаа хойш сонссон нэгэн байжээ. "Би Шүгатай сурагч байхдаа анх танилцаж, хамтдаа дуучин болох бэлтгэлээ хийж эхэлсэн. Яг одоо 10 жилийн ойгоо ингэж тэмдэглэж байгаа нь үнэхээр итгэмээргүй санагдаж байна" гэж RM хэлээд "Дунд сургуулийн сурагчаас насанд хүрсэн хойноо хүртэл бидэнтэй хамт байсанд баярлалаа.

10:00

Монголд амарч буй Жан Хёк жүжигчний онцлох баримтууд

Сэргэлэн охин Янсүн ОАК-ны Хан Ки-тэ, Сэрчигнэх салхи УСК-ны Ку Мён-ү зэрэг дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин Жан Хёк 1976 оны 12 сарын 20-нд БНСУ-ын Бусан хотод төржээ. Түүний жинхэнэ нэр нь Жан Ен Жүн бөгөөд тайзны нэрээ Жан Хёк болгон өөрчилж байсан байна. Театр урлагийн мэргэжилтэй тэрбээр 1990-ээд оны сүүлээр кино урлагт хөл тавьж, олонд танигдсан байдаг. Жүжигчин эр 2008 онд пилатесийн багш Ким Ё Жинтэй гэрлэсэн ба өдгөө хоёр хүү, нэг охинтой. Жан Хёк нь мэргэжлийн таэквондогийн

10:30

Харвардын бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн магиструудад ажил олдохгүй байна

АНУ-ын хамгийн нэр хүндтэй бизнесийн удирдлагын сургуулийн төгсөгчдийг ажлын байр хүлээж байгаа эсэх нь эргэлзээтэй тухай нийтлэлийг Bloomberg агентлаг онцолжээ. Тодруулбал, 2023 оны 984 төгсөгчийн тал нь ажлын байраа олоогүй байгаа гэнэ. Энэ нь тус сургуулийн хувьд тийм ч сайн үзүүлэлт биш аж. Хөдөлмөрийн зах зээлийн талаарх түгшүүрт бодол, айдас их байгааг тус сургуулийн оюутнууд нуугаагүй байна. Хэдий одоогоор тэднийг хөдөлмөрийн зах зээлд тэнцэх эсэхийг мэдэхэд эрт байгаа ч сургууль

10:00

Дөрвөн хүүхдээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 20 жил шоронд суусан эмэгтэйг цагаатгажээ

Нэгэн цагт "Австралийн хамгийн аймшигт цуврал алуурчин" гэгдэж байсан эмэгтэй дөрвөн хүүхдээ хөнөөгөөгүй гэсэн шинэ баримт нотлогдсоны дараа өршөөлд хамрагджээ. Кэтлин Фолбигг нь хүү Калеб, Патрик, охид Сара, Лаура нарыг хөнөөсөн гэж тангарагтны шүүх тогтоосны дараа 20 жил шоронд хоригдсон юм. Гэвч саяхан хийсэн судалгаагаар шинжээчид түүний хүүхдүүдийг байгалийн жамаар нас барсан байж магадгүй гэж үзсэн байна. Ийнхүү өдгөө 55 настай түүний хэргийг Австралийн түүхэн дэх “хамгийн

11:30

Ал Пачино найз бүсгүйгээ өөрийнх нь хүүхдийг тээсэнд эргэлзэж, шинжилгээ өгөхийг хүсчээ

“Загалмайлсан эцэг” киногоор дэлхий нийтэд танигдсан жүжигчин Ал Пачино нь өдгөө 83 настай. Хэдхэн хоногийн өмнө түүний 29 настай найз бүсгүй бие давхар болсныг хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Гэтэл жүжигчин эр найз бүсгүйгээ өөрийнх нь хүүхдийг тээсэн эсэхэд эргэлзжээ. Тодруулбал, түүний нас болон биеийн байдал үүнд тохирох эсэхийг мэдэхгүй байгаагаа Ал Пачино илэрхийлсэн байна. Харин үүнийг нь түүний найз бүсгүй Нүүр Алфалла ойлгож, ДНХ-гийн шинжилгээ өгснийг хосуудын ойрын эх сурвалж мэдээлсэн

11:30

Ливан улс хүчингийн хэрэгт холбогдсон элчин сайдаа шалгах тусгай багийг Парис хот руу илгээхээр болов

Ливан улсаас Франц улсад суугаа элчин сайдын хүчингийн хэрэгтэй холбоотой дуулиан дэгдээд удаагүй байна. Өчигдөр Ливан улсын гадаад хэргийн яам уг хэргийг шалгах тусгай багийг Парис хот руу илгээх шийдвэр гаргажээ. Францын тал элчин сайд Рами Адваны халдашгүй дипломат статусыг цуцалж, шалгуулахыг Ливаны талаас шаардсаны дараа ийм арга хэмжээ авсан байна. Ливаны төлөөлөгчид Францын хуулийнхантай уулзаж, хэвлэлээр цацагдсан дуулианы талаар баримт мэдээлэлтэй танилцах гэнэ. Дараа нь элчин сайд

10:30

Тархийг нь булчинтай холбосон төхөөрөмжийн ачаар саажилттай хүн алхаж эхэлжээ

2011 онд дугуйн ослын улмаас саажилттай болсон 40 настай Нидерландын иргэн Герт Ян Оскам тусгай төхөөрөмжийн тусламжтай алхаж эхэлжээ. Арав гаруй жилийн өмнө болсон ослын улмаас хүзүүгээ хугалсан түүнийг дахин хэзээ ч хөл дээрээ зогсож чадахгүй гэж эмч нар дүгнэж байсан юм. Харин одоо тэр шинэ төхөөрөмжийн тусламжтай алхаж, шатаар өгсөж чаддаг болжээ. Швейцарын эрдэмтдийн бүтээсэн “дижитал гүүр” хэмээх төхөөрөмж Оскамд ийм боломж олгосон байна. Эрдэмтэд саажилттай хүмүүсийг эмчлэх аргыг олон

11:00
1 2 3 4 5 6