Нийгэм

Орон нутгийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг автобусны жолооч явган зорчигч дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Улаанбаатар-Увс аймгийн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобусны жолооч зургаадугаар сарын 22-нд явган зорчигч дайрч амийг нь хохироосон хэрэг гарчээ. Энэхүү осол Архангай аймагт гарсан бөгөөд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч тухайн үед хэргийн газрыг орхиж явсан байна. Одоогийн байдлаар хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв

11:00

Хоёр гэр шатаж, нэг иргэн түймэрт өртөн амиа алджээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы нэгдүгээр хэсэгт таван ханатай хоёр гэр шатаж, нэг иргэн амиа алджээ. Тодруулбал гэр шатаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 20-ны 00:05 цагт дүүргийн онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна. Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн "М" болон "Д"-ын таван ханатай гэр тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт 48 настай эрэгтэй өртөж, нас барсан тул цогцсыг тус

11:00

БНСУ-ын Ханьян их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Монгол Улс нь Зүүн, Зүүн Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны гишүүн орноор 2018 онд элсэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд БНСУ-ын Ханьян их сургууль 2024 оны гуравдугаар сарын 2-нд эхлэх “Global Energy Technology Policy Professionals” хөтөлбөрт CCOP гишүүн орнуудаас тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна. Тэтгэлгийн зорилго: Эрчим хүчний салбар дахь хүний нөөцийг бэлтгэх,

19:30

"Хараа" голын үндсэн гүүр засагдах хүртэл түр гүүр барих шийдвэр гарчээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах "Хараа" голын үндсэн гүүр засагдах хүртэл түр гүүр барихаар болжээ. Түр гүүр барих ажлыг сумын Тамгын газраас үүрэг болгож, өнөөдрөөс эхлүүлэх шийдвэр гаргажээ. Үндсэн гүүрний найман тулгуур баганын нэгдүгээр тулгуур энэ сарын 8-нд нурсан юм. Гүүр нурснаас хойш 2,664 иргэнийг завиар зөөвөрлөж, "Хараа" голын гүүрний урд хэсэгт хүргэсэн болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

17:00

"Дэлхийн шилдэг багш" шалгаруулалтад Монгол Улсын шилдэг есөн багш өрсөлдөнө

Багш нарын “Нобелийн шагнал” хэмээн нэрлэгддэг “Дэлхийн шилдэг багш-2023” шалгаруулалтад Монгол Улсын шилдэг есөн багш өрсөлдөхөөр Global Teacher Prize руу өргөдлөө илгээсэн байна. Дэлхийн 121 орны 8,000 гаруй багш өрсөлдөж буй тус үйл ажиллагаа нь эхний шатанд шилдэг 50, хоёрдугаар шатанд шилдэг 10 багшийг шалгаруулах аж. Тунаж үлдсэн шилдэг 10 багш нь ирэх намар UNESCO төв байранд зохион байгуулагдах эцсийн шалгаруулалтад оролцож, улмаар дэлхийн шилдэг нэг багш тодорч, нэг сая ам.долларын

16:00

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсжээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Зургаадугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.79 сая төгрөг болсон аж. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.96 сая төгрөг байна. Шинэ орон сууцны дундаж үнэ, /2023 оны зургаадугаар сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2/ 2023 оны зургаадугаар сард хуучин орон сууцны

12:36

Дөлгөөн нуурын зүүн талын замыг өнөөдрийн 23:00 цагаас эхлэн түр хааж, засварлана

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж буюу Дөлгөөн нуурын зүүн урд уулзвараас Ногоон нуурын гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул өнөөдөр буюу долдугаар сарын 19-ний 23:00 цагаас 21-ний 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, шинэчлэлтийн ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл

12:30

Баян-Өлгий аймагт түр зуурын усархаг бороо орсны улмаас 55 айлын хашаа, байшин усанд автжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долдугаар сарын 18-ны 22:40 цагт 20 минут орчим түр зуурын усархаг бороо оржээ. Борооны улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрх усанд автсан тухай дуудлагыг тус өдрийн 23:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийт 55 айлын хашаа, байшин усанд автсан байсныг усыг соруулан ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

12:00

ЭСЯ: БНХАУ-д зорчих хугацаандаа ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүнд залилуулахгүй байхыг анхааруулж байна

Монгол иргэд БНХАУ-д визгүй зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйн улмаас ажилласан хугацааныхаа цалинг авч чадахгүй байх, залилуулах зэрэг тохиолдол гарч байгаа аж. Иймд тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас гаргасан сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд "Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5,000-10,000 юаниар торгодог. Хэрэв үйл ажиллагаа нь ноцтой гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 50,00-20,000

12:00

Үерт автсан 89 барилгад эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөжээ

Улаанбаатарт долдугаар сарын эхээр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Сэлбэ голын далан сэтэрч, ойролцоох ойролцоох орон сууцнууд нь үерт автсан. Эдгээр барилгад эрсдэлийн үнэлгээг хийхээр төлөвлөж буйг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газар Ц.Тулга өчигдөр танилцуулав. Тэрбээр "Үерийн усны урсгалыг удаашруулж, нэвтрүүлэх чадварыг алдагдуулж байгаа барилга байгууламж, зам, гүүр, далан суваг, шуудуу, голдиролыг өөрчилсөн байдалд хяналт тавьж ажиллалаа.

11:30
1 ... 10 11 12 13 14 15 16 17 18 ... 29