Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний улирлын голлох үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын Бодлого, гадаад харилцааны хэлтсийн ахлах статистикч С.Норов, Бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан нар танилцуулав.
Энэ үеэр Монгол Улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2022 оны байдлаар 5033 ам.доллар байна гэж мэдээлэв. Тодруулбал, нэг хүнд ногдох ДНБ:
2000 онд 485 ам.доллар,
2010 онд 2727 ам.доллар,
2020 онд 4128 ам.доллар,
2022 онд 5033 ам.доллар болж, 2000 оноос 10.4 дахин, 2010 оноос 84.6 хувиар, 2020 оноос 21.9 хувиар тус тус өссөн байна.