“ChatGPT”-ийг анх Японы Парламентын сөрөг хүчний намын гишүүд Ерөнхий сайдаас асуух асуултаа боловсруулахад ашиглажээ.

Япон улс “OpenAI”-ийн хөгжүүлсэн “ChatGPT”  хиймэл оюун ухаант үйлчилгээг ашиглан Засгийн газрын ил тод бус, ярвигтай зохицуулалтуудыг иргэдэд ойлгомжтой болгохоор төлөвлөж байна.

Японы Загас агнуур, Ойн аж ахуй, Хөдөө Аж Ахуйн яам энэхүү чатботыг ашиглан албан ёсны бичиг баримтуудыг хялбаршуулж, ойлгомжтой болгохоор ажиллаж байгаа тухай тус яамны сайд Тэцүро Номура мэдээлжээ.

Энэ нь Япон улсын Засгийн газар “OpenAI”-ийн хиймэл оюуныг туршиж байгаагаа олон нийтэд зарласан анхны тохиолдол болж байна. Тухайлбал: чатботыг дэмжлэг авах, цахим хүсэлт гаргах болон зааварчилгааг шинэчлэхэд ашиглахаар тус яам ажиллаж байна гэж “Asahi” сонин мэдээлжээ.

“ChatGPT”-ийг анх Японы Парламентын сөрөг хүчний намын гишүүд Ерөнхий сайдаас асуух асуултаа боловсруулахад ашигласан байна.