"Жи Тайм" -ын хохирогчдод 30 хувийн хохирлын мөнгө олгож байна

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Жи Тайм Корперэйшн” ХХН-ын хохирогч нарт хандан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд: "Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны есдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолын дагуу тус хэргийн хохирогч нарт 30 хувийн хохирлын мөнгийг олж байна. Энэ

11:00

ТАВАН ХАНАТАЙ ГЭР ШАТАЖ, НЭГ ХҮНИЙ АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 21:17 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн Б /64 настай, эмэгтэй/ өртөж, нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн

10:51

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛСНЭЭСЭЭ БОЛЖ, АМИА ХОРЛОЖЭЭ

Энэ сарын 3-ны өдөр 15:30 цагт Хан-Уул дүүргийн ....... байранд дөрвөн давхраас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус байрны оршин суугчид дуудлага өгснөөр цагдаагийн албан хаагчид хэргийн газар дээр ажилласан байна. Улмаар хэргийн газар үзлэг явуулахад 35 настай эмэгтэй А нь дөрвөн давхрын цонхоороо унаж амиа алдсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эмэгтэй гурван сарын өмнө амаржсан байна. Ингэхдээ харааны

11:00

УИХ-ын дарга асан З.Энхболдод хилийн хориг тавьжээ

Нийслэлийн прокуророос яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ. Шүүх уг саналыг энэ сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоожээ. Уг хоригийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор тавьсан байна.

11:00

СОГТУУРСАН ҮЕДЭЭ НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цаг 13 минутад Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус тоотод оршин суух 59 настай, эрэгтэй “Б”-гийн амь насыг 59 настай, эрэгтэй “Э” нь согтуурсан үедээ хохироосныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

11:19

Ц.Идэрбат: Цэцэрлэгийн багш нар "Хүнд нөхцөлд ажиллагсдын тоонд орж, эмээ гэж дуудуулмааргүй байна" гэдгээ хэлсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Ц.Идэрбат асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг танилцуулахаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаад ирлээ. Энэ үеэр цэцэрлэгийн багш нар "Бид нар хүнд нөхцөлд ажиллагсдын тоонд ормоор байна. Яагаад гэвэл би эмээ гэж дуудуулмааргүй байна" гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр хүнд

11:29

"Балчир хүүхдүүд маш богино, өндөр ритмтэй "Cocomelon" зэрэг бичлэг их үзсэнээр анхаарал дутмагших эмгэг бий болж байгаа"

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр “Цахим орчин дахь хүүхдийн хамгаалал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдах үед цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нэгэн бүлэг болж тусгагдсан байсан боловч хэлэлцэх явцад хасагдан, хуульд тусгалаа олж чадаагүй юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан мэдээлэлдээ дурдаж, олон улсын байгууллага, зөвлөхүүд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиа нэн даруй батлан,

11:05

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга болсон Монголын баг тамирчид эх орондоо ирлээ

Сингапур улсад болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн Аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эрэгтэй шигшээ алтан медаль хүртэж, эмэгтэй баг шөвгийн наймд шалгарсан билээ. Тэмцээнээ амжилттай өндөрлүүлсэн шигшээ багийн тамирчид дөнгөж сая эх орондоо ирлээ. Эрэгтэй шигшээ багийн хувьд аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний босоо аварга Австралийг 21:18-аар буулгаж авсан. Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ

11:00

ГОЛОМТ БАНК “АЛТНЫ ФОРУМ 2023” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Голомт банк уул уурхай, тэр дундаа алтны салбарт чиглэсэн үйл ажиллагаагаараа банк, санхүүгийн салбарт тэргүүлэн ажилладаг. Голомт банк 2022 онд уул уурхайн салбарт нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгон ажилласан байна. Мөн өнгөрөгч онуудад “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд алтны салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй үзүүлж, тэдэнд зориулсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Үүний нэг жишээ нь Монгол Улсын эдийн засгийн

11:57
1 ... 20 21 22 23 24 25 26 27 28 29